Пүрэв гаригт сайшаасан НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг Бээжин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах замаар хийсэн чухал алхам хэмээн үзэж байна гэж НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ли Баодун мэдэгдлээ. Одоо умард солонгосын цөмийн асуудлыг шийвэрлэх боломж олгох өөр үйл ажиллагааг эргэцүүлэн бодох хэрэгтэй гэж тэрээр тэмдэглэв. НҮБ-ын АЗ-өөс БНАСАУ-ын асуудлаар гаргасан тогтоолыг бурэн хэрэгжүүлэхийг Ли Баодун уриалжээ. Солонгосын хойгийн түгшүүртэй байдал намжиж, БНАСАУ-ын цөмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэх дипломат хүчин чармайлтыг сэргээнэ гэдэгт Бээжин найдаж байгааг тэрээр онцлов. Өчигдөр НҮБ-ын АЗ Умард Солонгост шинэ хориг ногдуулах тогтоолдыг сайшаав.