Өчигдөр Пхеньян Өмнөд Солонгостой байгуулсан харилцан үл довтлох тухай бүх хэлэлцээрийг хэрэгжүүлэхээс татгалзсан гэж ЦТАК агентлаг мэдээллээ. «Үл довтлох тухай бүх хэлэлцээр болон цаасанд бичигдсэн төдий зүйл болсон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай хамтрасан мэдэгдэлийг хүчингүй болгож, Панмунжом дахь Умард, Өмнөд Солонгосын хоорондын шууд холбооны шугамыг таслана гэж тус агентлаг лавлан тодруулжээ. Өчигдөр НҮБ-ын АЗ Умард Солонгост улам хатуу хориг ногдуулах тогтоолын төслийг санал нэгтэй сайшаасны дараа Пхеньянээс ийн алхам хийсэн юм. Баримт бичгийг зохиогчид 2013 оны 2-р сарын 12-нд БНАСАУ цөмийн түршилт хийснийг шийдвэртэй буруушаажээ. Умард Солонгос цөмийн түршилт хийх, баллистик пуужинг хөөргөх гэх мэт өдөөн хаигах ажиллагаа явуулах ёсгүй гэж АЗ тогтоов. Пхеньян цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх Гэрээнээс гарах шийдвэрээ нэн даруй хянан үзвэл зохино гэж АЗ үзэж байна. НҮБ-ын АЗ-өөс БНАСАУ-ын асуудлаар гаргасан тогтоолыг Бээжин Солоногосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах замаар хийсэн чухал алхам хэмээн үзэж байна гэж НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ли Баодун мэдэгдлээ. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин өчигдөр сайшаасан НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг БНАСАУ-д цөмийн зэвсэг, баллистик пуужинг туршсаны хариуд авсан дэнсэлж цэгнэсэн ухаалаг арга хэмжээ хэмээн нэрлэв. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хийж байгаа зургаан талт хэлэлцээнд Пхеньян буцана гэдэгт тэрээр найдаж байна. Өчигдөр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын Шар тэнгисийн Өмнөд Солонгос орчмын Жанжэ, Му арлуудад хүрэлцэн очсон байна. Тэрээр «дайсны алхам бүрийг анхааралтай ажиглаж, ганц ч сум БНАСАУ-ын газар усан руу харвал хариуд үхлийн цохилт өгөх заавар цэргийн албан хаагчдад өгчээ. Одоо энд Өмнөд Солонгос, АНУ-ын хамтын цэргийн сургууль явагдаж байна.