Сочийн спортын барилга байгууламжууд 2014 оны Паралимпийн наадмыг зохин явуулахад одоо ч бүрэн бэлэн байна гэж өнөөдөр Оросын Паралимпийн наадмын хорооны дэд ерөнхийлөгч Лев Селезнёв мэдэгдлээ.

«20 гаруй жилийн турш би дэлхийн олон орноор аялсан. Сочид хийж амжсан зүйл ухаанд багтамгүй гэмээр гайхамшигт үйл болсон. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид уран чадвараа бүрэн илрүүлэх нөхцлийг энд бүрдүүлсэн байна» гэж Селезнёв нэмж хэллээ.

Паралимпийн наадам нэг жилийн дараа Сочид гараа авна. 90 орчим тамирчин Орос улсыг төлөөлөх юм.