БНХАУ-ын Түвдийн өөртөө засах оронд тариачин малчдын гэрийг цахилгаанаар хангах төслийг хэрэгжүүлж дуусч байна гэж өнөөдөр хятадын ХМХ уламжлан мэдээллээ. Түвдийн санхүүгийн газраас мэдээлснээр 2013 оны 6-р сард төслийг хэрэжүүлж дууссаны үр дүнд эндхийн бүх суурин тосгоныг цахилгаанаар бүрэн хангах юм.

Төслийг 2009 онд хэрэгжүүлж эхлэсэн. Эдүгээ мөн төслийн хүрээнд нийт 55,6 МВт-ын эрчим хүчний блокуудыг ашиглалтад оруулж, 64 наран цахилгаан станц барьж, 178 мянга орчим коллекторыг байгуулсан юм. Төсөлд нийт 1,42 тэрбум юань(225,87 сая доллар) зарцуулжээ.

Албан ёсны статистикийн тоо баримтуудаас харахад 2011 оны сүүлээр Түвдэд 20 мянган тариачин малчин суудаг түвдийн бүх суурин тосгоны 40 хувь нь цахилгаан хангамжгүй байжээ. Энэ нь эдгээр тосгон хол орших явдал болон орон нутгийн хахир ширүүн нөхцөлтэй холбоотой гэж Синьхуа агентлаг тэмдэглэв.