2003 онд америкийн цэрэг Иракад цөмрөн орсноос хойш тус улсыг сэргээн босгох АНУ-ын хүчин чармайлт болон мөн зорилгоор 60 тэрбум доллар гаргсан арга хэмжээ үр дүнд хүрсэнгүй гэсэн дүгнэлт АНУ-ын засгийн газрын Ирак улсыг сэргэн босгох асуудал эрхлэх ерөнхий байцаагч Стюарт Боуэны конгресст бэлтгэсэн төгсгөлийн илтгэлд хийжээ.

Энэ зорилгоор гаргасан дор хаяж 8 тэрбум долларыг үрэн таран болгосон гэж тэрээр дүгнэв. Иракад газар авсан авилгал,аюулгүй байдлын хангалтгүй түвшин, иракийн эрх баригчидтай урьдчилан оновчтой зөвлөдөөн хийгээгүй явдал америкийн хөрөнгийн өгөөж ийм бага болоход нөлөөлсэн гэж Боуэн үзэж байна. Ерөнхий байцаагчийн тооцоолсноор АНУ-аас Иракад хийсэн дайнд 800 тэрбум доллар зарцуулж, бараг 5 мянган цэргийн албан хаагчаа алдсан юм. Иракад явуулсан ажиллагаа нь амжилтгүй болсноос АНУ сургамж авах ёстой гэж Боуэн онцлов.

«Сэргэн босгоход туслах хөтөлбер илүү үр бүтээлтэй болох байсан. Их хэмжээний хөрөнгө үрэн таран хийсэн байна. Ирак улсын сэргэн босгох ажиллагааны сургамж АНУ-аас бусад орныг сэргэн босгох ажиллагаанд хандах хандлагыг чанарын хувьд өөрчлөхөд нөлөөлөх ёстой» гэж илтгэлд өгүүлжээ.