«Гал зогсоох тухай хэлэлцээр байхаа больсон» гэж БНАСАУ-ын төв хэвлэл «Нодон синмун» сонины өнөөдрийн өгүүллэгийг гарчигласан байна. «Хэлэлцээр Солонгосын хойгийн энх тайвныг баталгаатай хангаж чадахгүйг» америк-өмнөд солонгосын цэргийн сургууль харуулж байна гэж сонин тэмдэглэжээ. «Фоул игл», «Ки ризолв» америк-өмнөд солонгоосын цэргийн сургуулиас болж гал зогсоох тухай хэлэлцээрийг хүчингүй болгох тухай командлалын шийдвэр «цөмийн дайн дэгдээх гэсэн АНУ ба түүний холбоотнуудын ороддлогыг таслан зогсоож, эх орноо нэгтгэх түүхэн үйл хэргийг ахар богино хугацаанд дуусгах боломж олгоно гэж KCNA мэдээллийн агентлаг тэмдэглэв. 3-р сарын 11-нд АНУ Өмнөд Солонгос хоёрын цэргийн сургуулийн гол үе шат эхлэвэл 1950-1953 оны солонгосын дайны сүүлээр гарын үсэг зурсан хэлэлцээр хүчингүй болно гэж үүний өмнө Пхеньян мэдэгдсэн билээ.