Өнгөрсөн онд Орос улсад ирсэн гадаадын иргэдийн тоо 10 % нэмэгдэж 2,5 саяд хүрсэн тухай тоо баримтыг Холбооны улсын аялал жуулчлалын агентлагаас уламжлав. Шинжээчдийн үзэж байгаагаар, Орос улсыг сонирхох болсон нь тус улсын тухай таатай имиджийг бүрдүүлэхийн тулд идэвхитэй ажлыг явуулсантай холбоотой аж.

Европ болон АНУ-ын олон иргэдийн сэтгэхүйд оросын гудамжаар баавгай явж байдаг тухай домогт сохроор итгэдэгтэй холбоотой. Харин энд ирсэн хүмүүсийн тухай болон тэд сэтгэл хангалуун буцдаг тухай Орос улсын аялал жуулчлалын агентлагийн хэвлэлийн албаны тэргүүн Ирина Щеголькова хэлэхдээ

«Манайд хамгийн  олон жуулчин Германаас ирдэг. Өнгөрсөн жил тэндээс 400 мянга орчим жуулчин ирсэн. Мөн онд Хятад улсад Орос улсын жил явагдсаны улмаас манай улсад нэг сая орчим хятадын жуулчин ирсэн. Бид маш хүчтэй сурталчилгааны ажлыг Хятадад явуулсан. Их Британ, Израил, Италиас олон жуулчид ирдэг» гэлээ.

Гадаадын жуулчдын тоог нэмэгдүүдэхийн тулд Соёлын яам албан ёсны арга хэмжээнүүдэд зориулж гадаадын зочдод 10 хоногийн визгүй дэглэм гаргах саналыг тавиад байна. Жишээ нь хөгжмийн наадамд оролцох гадаадын төлөөлөгчдөд бол зөвхөн урилга л хэрэгтэй, харин хөл бөмбөгийн дэмжигчдэд тэмцээний билетийг үзүүлэхэд л хангалттай.

Баян биш аялагчдыг тус улсад татахын тулд 2020 он гэхэд Орос улсад хэдэн мянган мини-зочид буудлуудыг шинэчлэн байгуулахаар төлөвлөж буй юм.

Харин оросын иргэдийг гадаадын орнуудад аялах тухайд гэвэл, өнгөрсөн онд энэхүү үзүүлэлт нь 9 хувиар өсчээ. Ингэхдээ гурван хүний нэг нь жуулчин байсан. Оросын иргэдийн дунд хамгийн дуртай аялах орноор сүүлийн хэдэн жил Түрк, Египт, Хятад, Тайланд, Испани болоод байна.

Харин  гадаадынхныг манай улсын жуулчны маршрутын дунд төдийлөн дэлгэрээгүй чиглэлүүд илүүтэй татах болсон нь хачирхалтай гэлтэй. Энэ тухай Холбооны аялал жуулчлалын агентлагийн хэвэлийн албаны тэргүүн Ирина Щеголькова дэлгэрэнгүй хэлэхдээ

«Хэрвээ бид Хятадын тухай ярих юм бол тэд маш их хилийн бүс нутгуудаар явахыг сонирходог. Одоо Орос улсад бүс нутгуудад аялал жуулчлалыг хүчтэй хөгжүүлж байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.

Ульяновск муж Хятадын жуулчдын дунд нилээд нэртэй. Ленины төрсөн газар,  түүний хөшөө дурсгал байдаг энэ бүгдээрээ тэдний сонирхолыг татдаг. Тэр ч бүү хэл одоо Зөвлөлтийн үетэй холбоотой “улаан туризм” гэдэг нэр томъео ч гарсан гэв.

Жуулчдын сонирхолыг татахын тулд Соёлын яам зочдын сонихолын татаж болзошгүй шинэ чиглэлүүдийг боловсруулж байна. Шинжээчдийн ярьж байгаагаар, бүхэлдээ Орос улсад нэг удаа жуулчлалаар явахад 1,5 мянган еврод багтаж байгаа аж.

Ийм хэмжээний их биш мөнгөнд гадаадын иргэд Орос улсын гайхамшигтай түүх-соёлын өв болон дэлхийн эрхэм дээж бүтээгдэхүүнтэй танилцаж, тус улсаас өөр хаанч үгүй оньсого мэт орос хүний сайхан сэтгэлийг ойлгох болно.