Орос улсын нисэхийн барилгын компани өргөн, их бие том алсын зайны зорчигч тээврийн шинэ онгоцыг байгуулах ажилдаа ороод байна гэж оросын ХМХ-үүд уламжилж байна. Энэ нь Орос улсад бусад нисэхийн барилгын гүрнүүдийн дунд найдвартай байр сууриа олох боломж өгнө гэдэгт шинжээчид итгэлтэй байна.

Их бие том онгоц нь нэг эгнээндээ зорчигчийн 10 суудалтай байх бөгөөд энэ нь ердийн салоноос хоёр дахин өргөн юм. Эдгээр зайтай агаарын хүлэгүүдийг өнөөдөр алсын чиглэлд ашиглаж байна. Ийм төрлийн анхны онгоцыг 1967 онд бүтээсэн бөгөөд алдарт “Boеing747 ” юм. Тэрээр өнөөдөр ч ашиглагдаж байна. Харин америкийн концерн бусад европын өргөн эх биетэй Airbus хөлгүүдийн дунд лидер хэвээр үлдсэн.

Орос улсад ийм төрлийн төсөл бий. ЗСБНХУ-ын үед бүтээсэн Ил-96 онгоц. Хорь гаруй жилийн хугацаанд энэхүү машин нь хэзээ ч сүйрэлд орж байгаагүй. Гэхдээ өрнөдийн онгоцнуудтай өрсөлдөх чадваргүй бөгөөд, уг онгоцны олон зүйл нь өнөөдөр хоцрогдсон юм.Шинжээчдийн үзэж байгаагаар, ийм төрлийн төслүүд ямагт маш өндөр өртөгтэй байсан. “Boеing787 ” онгоцыг бүтээх хөтөлбөр 32 сая долл. үнэлэгдэж байгаа аж. Оросын өргөн, их бие том онгоцыг бүтээхэд хэдий хэмжээний хөрөнгө орох нь одоогоор тодорхойгүй байна. Энэ төслийн ажил нь иргэний нисэхийн үйлдвэрийн хөгжилд шинэ эрч хүч өгнө гэж Төрийн думын тээврийн асуудлын байнгын хорооны шинжээч Роман Гусаров тэмдэглээд

«Бидэнд одоо онгоцны үйлдвэрийн орчин үеийн шинэ технологийг эзэмших шаардлага гарч ирээд байна. Гэхдээ багаас эхлэх хэрэгтэй. Сухой Суперджет бол анхны алхам. Дараагийн алхам дунд зайны нарийн их биетэй МС -21 онгоц. Үүнийг 2017-2018 онуудад. Хэрвээ энэ төсөл амжилттай болвол, 2025 он гэхэд өргөн, их бие том онгоцыг бүтээх бодит боломжтой болно» гэлээ.

Орос улс чухамдаа энэ чиглэл рүү явж байна. Ойрын зайны Сухой Суперджет 100 онгоц нь дэлхийн зах зээл дээр гарч эхлээд байна. Мексикийн нисэхийн Interjet компани дотоодын нислэгүүдийн  Airbus онгоцнуудыг орос улсын А320 онгоцоор солих төлөвтэй байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн Суперджет 100 Зүүн-Азийн орнуудад нийлүүлэх тухай тохиролцоо байгаа.

Өргөн, их бие том онгоцны эрэлт хэрэгцээ их байна. Тэгвэл энэхүү зах зээлийн хөгжлийн цаашдын ирээдүйг Хойд Америк болон Европоос зорчигч тээврээрээ хавьгүй илүү өсч байгаа Хятад болон Зүүн-Азийн орнуудтай холбон үзэж байна. Онгоцны үйдвэрийн нэгдсэн корпорац нь энэ зах зээл дээр байр сууриа бататгах муугүй боломжтой болоод байна . Энэ тухай “Авиа Порт “ агентлагийн Олег Пантелеев хэлэхдээ

«Хэрвээ бид ойрын арван жилийн цаашдын ирээдүйг харах юм бол, нилээд хангалттай боломж байна. Цэргийн болон цэргийн тээврийн техникийн нийт захиалгын хэмжээ нь үйлдвэрийн хүчин чадлыг хүчтэй нэмэгдүүлэх боломж олгох бөгөөд энэ нь зөвхөн ОХУ-ын ашиг сонирхолд байх юм. Энэ нь Нисэхийн корпорацид иргэний нисэхийг өөд татах боломж өгч байна. Бүс нутгийн онгоцны төрөлд байр сууриа хадгалж, алсын зайны онгоцуудыг ашиглаж эхлэнэ» гэв.

Гэхдээ шинжээчийн тэмдэглэж байгаагаар, үүнийг ойрын 15-20 жилийн хугацаанд хийх шаардлагатай юм. Хэргийн гол учир Boeing болон Аэробусын зүгээс өрсөлдөж байгаадаа биш юм. Хятад улс алсын зайн тээвэрлэлт хийхээр зэхэж байна. Энэ нь оросын онгоцны үйлдвэрлэгчдийн амьдралыг нилээд хүндрүүлж мэдэх юм.