Орос улс Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тэмдэглэж байна. Манай оронд энэ нь хавар, хайр сэтгэлийн баяр юм. Энэ нь оросын бүх эмэгтэй нас сүүдэр, нийгмийн гарал үүслээс үл хамааран эрэгтэйчүүдийн анхаарлын төвд байх жилийн ганц өдөр билээ. Тэдэнд цэцэг ьпопгопд, магтаж, сайн сайхан үг хэлж байна.

«Хатирч яваа морины амы нь татан зогсоож, шатаж байгаа гэрт орж мэднэ» гэж аугаа их яруу найрагч Николай Некрасов орос эмэгтэйн тухай бичжээ. Одоо ч гэсэн ийм тодорхойлолт түүнд таарна. Эдүгээ оросын эмэгтэйчүүд олонхи эрэгтэйгээс дутуу биш, зарим тохиолдолд илүү чадвар чадалтай байна.

Статистикийн зарим тоо баримт эрэгтэйчүүдэд таалагдахгүй бололтой. Жишээ нь оросын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс тэгш мэдлэг боловсролтой байна. Ажиллаж байгаа 100 эмэгтэйн 62 нь дээд боловсролтой байхад дөнгөж 50 эрэгтэй ийм боловсролтой юм. Ажлын нөхцөл адилхан байсан ч эмэгтэйчүүд бизнесийн хүрээнд эрэгтэйчүүдээс илүү их амжилт гаргаж байна.

Энэ нь зүй ёсны хэрэг гэж сэтгэл зүйчид үздэг. Эмэгтэй илүү хариуцлагатай, нямбай ажилдаа хандаж, тэсвэр тэвчээртэй байж, захирагдсан хүмүүс ба бизнесийн түншүүдийн талаар уян хатан бодлого баримталдгийг тэд онцолжээ.

Оросын эмэгтэйчүүд тухайлбал талх нарийн боовны үйлдвэрлэл ба гоо сайхан, үсчний үйлчилгээ, хувцас хунар оёх, засварлах талаар давамгайлж байна.Эмэгтэйчүүд манай оронд бүртгэсэн арилжааны бүх байгууллагын бараг тэн хагасыг удирдаж байна. Эдгээр нь гол төлөв жижиг дунд бизнесийн үйлдвэр юм.

Удирдаж байгаа эмэгтэйчүүд тэдгээрийг бараг бүх эхнээс нь байгуулсан юм. Гэвч томоохон корпорацын удирдагч, топ-менежерүүдийн дотор эмэгтэйчүүд цөөн. Эрэгтэйчүүд жигд хөгжиж байгаа бизнест өндөр цалинтай алба хаших дуртай.

Ялангуяа улс төрийн хүрээнд эрэгтэйчүүд зонхилж байна гэж нийгэм судлалын доктор Ольга Крыштановская хэлээд

«Эмэгтэйчүүд бизнесийн хүрээнд ахиц дэвшил гаргаж байна. Олон эмэгтэй томоохон компаниудыг тэргүүлж байна. Нөхрөөсөө их мөнгө олж байгаа эмэгтэйчүүдийн тоо олшров. Энэ нь оросын нийгмийн ерөнхий байдалд нөлөөлж байна. Гэвч улс төрийн талаар өөр байна. Зөвлөлт засгийн үеийн хувь хэмжээг хүчингүй болгосноос хойш мөн үзүүлэлт унав. Тэр үед улс төрийн Олимпод эмэгтэйчүүд бараг 33 хувь эзлэж байсан бол одоо дөнгөж 8 хувь эзлэж байна. Бие дааж шийдвэр гаргах эмэгтэйчүүд тэдний дотор бараг үгүй. Ойрын үед байдал сайжрана гэдэгт найдаж байна» гэв.

Оросын ХМХ Мартын 8-ны баярын өмнөхөн нэлээд нөлөө бүхий эмэгтэйчүүдийн рейтинг уламжлал ёсоор зохиодог. Одоо Холбооны зөвлөлийн дарга Валентины Матвиенко мөн рейтинг ахин тэргүүлэв. Тэрээр 2,5 жилийн өмнө зиндаанаар гуравт орох төрийн алба хашиж эхлэв.

Түүнчлэн парламентын дээд танхимын дарга Матвиенко ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн болсон оросын анхны эмэгтэй юм. Төр улсын хөгжлийн стратегийг тодорхойлох хэсэг улс төрч мөн зөвлөлийн гишүүд юм.

Гэрэл зураг