Хир хэмжээгээрээ 35 давхар байшинтай тэнцэхбараг 100 метр урт 2013ЕТ жижиг гариг 3-р сарын 9-ны бямба гаригт дэлхийн хажуугаар нисч өнгөрөх тухай НАСА мэдээлэв. Жижиг гариг эрэн хайх америкийн Catalina теслийн хүрээнд 3-р сарын 3-нд энэ биетийг нээжээ. Жижиг гариг 45-140 метр голчлолтой. Тэр саяхан манай гариг дэлхийд ойртсон 2013ЕС жижиг гаригаас хол дэлхийгээс 972 мянган км зайтай нисэх юм. Голдстоунд НАСА агентлагийн радарыг ажиллуулж байгаа одон орон судлаачид 3-р сарын 7, 10-нд жижиг гаригийг радио зондоор шинжлэн судлана. Судалгааны үр дүнд эрдэмтэд радараар жижиг гаригийн зураг авч, хэмжээ, эргэлтий нь тодруулж болзошгүй.