2013 оны Нобелийн энх тайвны шагналын төлөө мэдүүлгийн тоо хэмжээ хоёр жилийн өмнөхөөс илүү олон байна. Энэ шагнал улам нэр хүндтэй болж байгааг нэр дэвшэгчдийн тоо бараг жил бүр өсөн нэмэгдэх явдал харуулсан гэж зарим улс төр судлаач үзэж байхад шагналыг хэт улстөржүүлж байна гэж нөгөө хэсэг нь дүгнэжээ.

Энэ онд Норвегийн Нобелийн шагналын хороо 259 нэр дэвшигчийг бүртгэв. 2011 онд энх тайвны шагналын төлөө өрсөлдөгчдийн тоо эрс нэмэгдсэн боловч өнөөгийнхөөс 18-аар бага байсан юм. Нобелийн энх тайвны шагналын төлөө хувь хүн, албан байгууллага, бүр улс орнуудын нэгдэл өрсөлдөж мэднэ. Өнгөрсөн онд Европын холбоо Нобелийн энх тайвны шагнал хүртэв.

Мөн шагналыг ЕХ-г зохион байгуулсан зүтгэлтэнд хүртээсэн бол эрүүл ухаанд нийцэх байсан гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Андрей Климов үзэж байна. Гэвч түшмэд буюу ЕХ-ны нутаг дэвсгэрт суудаг 600 сая оршин суугчийг шагнах нь сонин  гэж Андрей Климов «Оросын дуу хоолой» радиод өгүүлээд

«Цөөнгүй улс тухайлбал Швейцар ердөө байлдан дайтаагүй. Тэгвэл Швецарыг энх тайвны шагналаар шагнаж болох байх. Нобелийн энх тайвны шагналыг улстөржүүлсэн учраас их энхийг сахиулагч Обама ба ЕХ шагнал хүртсэн. Миний бодоход мөн шагнал учир утгаа аль хэдийнэ алдсан» гэв.

Эдүгээ энх тайвны шагналд хүмүүсийг дэвшүүлж, тэргүүлэгчийг батлаж байгаа этгээдүүд энх тайвны төлөө санаа зовнихгүй байна. Тэд гол төлөв улс төрийн явцуу зорилтыг удирдлага болгоно гэж Үр бүтээлтэй бодлогын сангийн ерөнхий захирал Кирилл Танаев хэлээд

«Ямар зорилгоор хүмүүс ба янз бүрийн байгууллага энх тайвны шагналд нэрээ дэвшүүлж байна вэ гэвэл өөрийгөө буюу өөрийн байгууллагыг олон улсын хэмжээнд мэдээлэхийг хичээж байна. Нобелийн энх тайвны шагнал бол олон улсын чухал буурьтай хэрэгсэл хэмээн үзэж байна. Сүүлийн жилүүдэд Нобелийн хороо шагналтныг шилэх талаар хямралт байдалд орсон.Гэвч Нобелийн энх тайвны шагналыг горилох байгууллагууд өөр өөр байна» гэв.

Нобелийн энх тайвны шагналын төлөө өрсөлдөх нэр дэвшэгчид болон шагналтныг сонгох явдал эцэст улс төрийн наймаа болж байна. Шагнал олон улсын тулгуур агуулгаа алдсан учир нэр дэвшигчээ ахиулах ивээгчдийн тэмцэл болж хувирч байна. Харамсалтай нь энэ нь эрхэм ариун үзэл санаа улс төрийн зальт ажиллагааны хэрэгсэл болон хувирч байгаа ганц тохиолдол бишээ.