Сибирийн эрдэмтэд Ямалын мэрэгч амьтад болон хүчтэй соронзон салхи хоорондоо холбоотой болохыг тогтоожээ. Энэхүү байгалийн үзэгдэлийг тэд урьдчилан мэдэрдэг бөгөөд маш хурдан гүйлдэж эхэлдэг байна. Тэднийг ажигласан мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, эдгээр  соронзон салхи нь хүний бие мах бодид сөрөг нөөлөөлөх судалгаа болон урьдчилан сэргийлэх ажилд тустай болох аж.

Хулгана, харханууд нь ойролцоогоор 22 мянган гентэй. Хүний ген ч мөн тооны байдаг. Тэдгээрийн 97 % юугаараа ч ялгагдадгүй. Зарим мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, хүн төрөлхтөн шинэ арьстанаар солигдох аж. Тэр нь хулганы арьстан байх аж. Мэрэгч амьтны ижил төстэй байдал нь анагаах ухаанд туршилтуудыг явуулахад тааламжтай загвар байдаг.

Шинжлэх ухааны төвд Арктикийн судалгааны төв чухам үүнийг ашиглах болжээ. Хүчтэй шороон шуурганы үед мэрэгч амьтнуудыг онгинд хийжээ. Тэгтэл амьтад илүү идэвхитэй хөдлөж, “гүйлтийн” замын зальтай орооцолдоонд илүү шаламгай гүйлдэж байв. Харханууд соронзон салхинаас аврал эрэх мэт, хойд хоёр хөл дээрээ байнга босч байлаа гэж төвийн эрдэм шинжилгээний ажилтан Елена Попова тайлбарлаад

«Хэрвээ үүнтэй зэрэгцүүлэн хүний биеийн байдлыг авч үзвэл, соронзон салхины үед хүмүүсийн зүрх судасны өвчин газар авдаг. Цусны даралт нэмэгддэг. Хэрэг дээрээ энэ үед мэдрэлийн өвчний синдром хөдөлдөг. Ихэнхи хүмүүс түгшицгээж, сэтгэл хөдлөлд өртдөг. Хулгана, харханууд яг ийм маягтай болдог. Тэгээд эл явлдыг ямар нэгэн байдлаар илрүүлэхийн тулд тэд хурдан гүйлддэг» гэлээ.

Мэргэжилтэний ярьж байгаагаар, энэ нь хамгийн нийтлэг дүгнэлтүүд аж. Бусад хүчин зүйлүүд, жишээлбэл, цаг агаар болон цаг уур нь амьтанд хэрхэн нөлөөлдөг зэргийг бүрэн үгүйсгэж болохгүй юм. Маш урт удаан ажлыг хийх болоод байна. Соронзон шуурга биохимийн үзүүлэлтэнд хэрхэн нөлөөлдөг тухай судлан үзэх нь чухал юм. Гэхдээ өнөөдөр зарим нэг сөрөг нөлөө үзүүлж болох асуудлаар урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг өгч болно гэж мэргэжилтэн тайлбарлаж байна.

«Энэхүү нөлөө нь мэдрэлийн системд сөрөг  үзүүлдэг тул, тогтсон механизмын хөдөлгөөний реакцын тэнцвэр алдагддаг . Стрессийн үед, сэтгэл хөдлөлийн ачаалалтай үед энэ нь илэрдэг. Бие махбодийн эсэргүүцлийг нэмэгдүүлэхийн тулд бид нийтлэг биеийн байдлыг сайжруулах зүйлийг хэрэглэхийг зөвлөж байна. Жишээ нь, нохойн хошуу. Энэ ургамал байгалийн маш сайн анти оксидант гэж тооцогддог төдийгүй хүчтэй шуурганы үед тустай юм» гэж Елена Попова хэллээ.

Ямал улсад хулгануудыг соронзон шуурганы үед судлах болсон нь санаандгүй хэрэг биш. Чухамдаа энд энэхүү байгалийн явдал амьд организмд хэрхэн нөлөөлж байдаг нь илүүтэй мэдрэгддэг гэж Елена Попова тэмдэглээд

«Ямало-Ненцын автономит тойрог нь гео соронзонгийн идэвхитэй газраар тодорхойлогддог.Энд дунд өргөрөгөөс ялгаатай нь соронзон талбайн хамгаалт маш бага байдаг.Хэрвээ дунд өргөрөгүүдэд соронзон зай нь маш тайван байдалд байдаг бол, манай энд ердийн сул – бухимдлын шинжтэй байдаг. Энэ нь бидний нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал юм. Манайд соронзон шуурганууд их байдаг тул, тэдгээртэй тэмцэх хэрэгтэй» гэв.

Энэ утгаараа саяхан хойд нутгийнханд бус, харин экваторын бүсэд амьдардаг хүмүүст жаахан аз дутсан явдал гарсан. Чухамдаа тэд Нарны аймгуудын цэнэгтэй хэсгүүдийн хаягдал урсгалын үр дагаваруудыг илүүтэй мэдэрсэн юм. Дэлхий дээр сар хагасын хугацаа өнгөрсний дараа 3-р сарын 6-нд соронзон шуурга илэрсэн юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ нь хүчний дээд түвшинд тун ойр юм.