Нью-Йоркод сургуулийн сурах бичгийг гар компьютероор солих төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр америкийн «Бизнес уик» сэтгүүлийн портал мэдээллээ. Сургалтын шинэ технологи ангийнхаа сурагчдыг илүү сайн удирдах, зөвлөмж тус тус өгөх боломж багш нарт олгоно гэж гар компьютерыг сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх зохицуулагч Жоэл Клейн хэллээ. Сургалтын компьютерын хэлбэрт шилжих нь мэдээллийг түргэн шинэчлэх, сурах бичгийг худалдан авах зарлагыг хорогдуулах үр дүнтэй болно.