2013 онд хятадын АЦС-уудын нийт хүчин чадал 3,24 сая кВт-аар нэмэгдэх тухай Хятадын цөмийн техникийн компанийн удирдагч Ван Бинхуа сэтгүүлчдэд мэдээлэв. Түүний хэлснээр энэ нь 20 хувиар өсөн нэмэгдэнэ гэсэн үг. БНХАУ-ын Улсын хөгжил, шинэтгэлийн хорооноос Бээжинд хуралдаж байгаа БХАТХ-ын депутатуудын анхааралд толилуулсан Хятад улсын эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөний төсөлд энэ тухай заажээ.

АЦС-ын сүлжээг өргөжүүлэх нь нүүрс хэрэглэж, агаар мандалыг бохирдуулж байгаа илчит ЦС-уудын тоог цөөрүүлэх боломж олгоно гэж Ван Бинхуа тэмдэглэв. Харин АЦС-ын аюулгүй ажиллагааг хангах нь гол зороилт юм. Энэ нь бидний нийт олны өмнө авсан ариун үүрэг гэж тэрээр хэллээ.

Японы «Фукушима-1» АЦС-д осол гарснаас хойш хятадын засгийн газрын шийдвэрээр улс орондоо АЦС шинээр барихыг хоёр жилээр түр зогсоож, аюулгүй ажиллагааг нь шалгахыг Ван Бинхуа дурдав.