Кибер түрэмгийлэл үйлдэж мэднэ гэж Цагаан ордноос сэжиглэсэн улсуудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авна. «Улс орны аюулгүй байдал, эдийн засагт бодит аюул тулгарсан нөхцөлд гар хумихан алмайран сууж болохгүй» гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама конгресст мэдэгдснээс хойш ийм мэдээлэл хэвлэлд тархсан байна.

Америкийн Mandiant компанийн мэдээлснээр 2006 оноос хойш 140 компани хакеруудын дайралтад нэрвэгджээ. Олонхи компани АНУ-ынх. Эдүгээ худалдаа-эдийн засгийн хоригийг нэвтрүүлэх баримт бичгийг боловсруулж байна. Энэ баримт бичгийг батлах явдал АНУ-ын гадаад бодлогын нэг хэсэг болно гэж улс төр судлаач Борис Межуев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Нэг талаас кибер дайралт түүхэн ирээдүйтэй байгааг бид ойлгож байна. Нөгөө талаас энэ үзэгдлийг олон улсын харилцааны хүрээтэй яаж холбон үзэхийг тэр болгон ойлгохгүй байна. Кибер террористууд худалдаа-эдийн засгийн дайн хийж эхлэх шалтаг болох байх» гэв.

АНУ-д кибер аюул учрулах талаар Энэтхэг, Орос улсууд БНХАУ-ын дараа орж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Роберт Хорматс мэдэгджээ. Ийнхүү мэдэгдэл америкийн засаг захиргаа дэлхийд эдийн засгийн байр сууриа алдахаас эмээж байгааг харуулж байна гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн харьцуулах улс төрийн судлалын тэнхимын профессор Елена Пономарёва хэлээд

«АНУ аль хэдийнэ Энэтхэг, Орос, Хятадыг өөрий нь «кибер дайсан» хэмээн үзэж ирсэн. Учир нь өнөө дэлхийд нөөц, үр нөлөө, технологийн төлөө тэмцэл хурцдаж байна. Мэдээжээр цоо шинэ технологи, боловсруулалт дээр ажиллаж үр дүнд хүрч байгаа улсууд АНУ-ын хувьд дайсан болсон юм. Орос, Энэтхэг улсууд мэдээлэл, судлалын технологийн хүрээнд хосгүй боловсруулалттай. Эдгээр хоёр улс болон БНХАУ дэлхийн зах зээлд АНУ-тай өрсөлдөж байна. Иймээс ийм шуугиан маргаан их улс төр, их эдийн засагтай холбогдон гарсаар байх болно» гэв.

Орос улс дэлхийн хамтын нийгэмлэгээс дэлхийн сүлжээнд явуулах үйл ажиллагааны нийтийн дүрмийг боловсруулах асуудлыг НҮБ-ын хэмжээнд нэг бус удаа тавьсан. Кибер аюулыг няцаах асуудал түүний дотор байна. Гэвч АНУ мөн саналыг няцаав. Энэ нь учиртай гэж Елена Пономарёва хэлээд

«Тус улс хамгаалах магадгүй дайрах ямар нэг арга хэмжээ авахад нь нөлөөлж мэдэх олон улсын гэрээ хэлэлцээрээр өөрийн үйл ажиллагааг хязгаарлах гээгүй. АНУ ашиг сонирхолоо урагш ахиулахын тулд нөөц, хүч чадал, хэрэгслээ ашиглахад бэлэн байгааг олон улсын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзсан явдал харуулав. Өөрий нь санаачилсан дүрмийг даган мөрдөх гээгүй. Ийм нөхцөлд тус улс давуу талтай болно» гэв.

Үүний хамт АНУ кибер орон зайг өөрий нь шинэ монополи хэмээн үзэж, кибер дайралт үйлдэж байна гэж улс төрийн хожмын сөрөг этгээдийг зэмлэж, өөрийн дүрмийг тулгахыг хойшид ч оролдох юм.