АНУ-ын засаг захиргаа Иран-Пакистаны хийн хоолой барьж байгуулахын эсрэг байгаа бөгөөд ТАПИ /Туркменистан-Афганистан - Пакистан - Энэтхэг / хийн хоолойн төслийг дэмжиж байна гэж америкийн элчин сайд Исламабадад мэдэгдэл хийлээ. Тэрээр АНУ-ын Засаг захиргаа Пакистанд эрчим хүчний хямрал хурцдаж байгаа тухай маш сайн мэдэж байгаа бөгөөд тус улсад тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж нэмж хэллээ.

Эрчим хүчний нөөцөнд туйлын эрэлт хэрэгцээтэй байгаа Пакистан төслийг хэрэгжүүлэхэд давуу талтай ч, АНУ Ираныг гаададад эрчим хүчний нөөцөө нийлүүлэхийн эсрэг байр суурьтай байдаг юм. Өмнө нь Вашингтон хэрвээ Иран хийн хоолойн төслийг оны эцэс хүртэл хэрэгжүүлэх юм бол Исламабадын хувьд хориг арга хэмжээ авахад бэлэн байна гэдгээ илэрхийлж байсан.

3-р сарын 11-нд пакистаны Гвадар боомтод пакистаны хийн хоолойн хэсгийн барилгын нээлтийн ёслолын арга хэмжээ болох бөгөөд Пакистан, Иран улсуудын ерөнхийлөгч нар оролцох юм.