НАТО-гийн дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Александр Грушкогийн үзэж байгаагаар, Орос улс болон Хойд Атлантын эвсэлийн хооронд ПДХ системийн асуудлаар тохиролцоонд хүрэх боломж маш бага байгаа ажээ. Тэрээр “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, өнөөдрийн байдлаар талууд эл тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд урагшлуулах боломжийг боловсруулаад байна.Өрнөдийн орнуудын суурь өөрчлөлтүүдгүйгээр урагш ахих  нь боломжгүй юм гэж Грушко онцлов.

Түүний ярьснаар, сөргөлдөөний “гол зангилаа” нь юуны өмнө АНУ-ын байгуулж байгаа ПДХ систем нь Орос улсын стратегийн цөмийн хэрэгсэлүүд рүү чиглэгдээгүй гэх баталгааг өгөхөд бэлэн бус байгаад оршиж байна. Түүнчлэн Москва эвслийг өмнө нь хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаарджээ. Тухайлбал, НАТО-гийн орнууд шинэ гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээр үүний тулд цэргийн дэд бүтцүүдийг байгуулахгүй байх ёстой бөгөөд тэдгээр орнуудын нутаг дэвсгэрт нөлөө бүхий байлдааны хүчнүүдийн баазуудыг байрлуулахгүй байхаар үүрэг хүлээсэн аж.Эдгээр үүргүүд нь зөрчигдөж байна гэж дипломат оцнлон тэмдэглэв.