Умард Солонгос цэргийн цогц сургуулилтыг явуулахаар төлөвлөж байна гэж пүрэв гаригт Өмнөд-Солонгосын БХЯ –ны төлөөлөгч Ким Мен Сок уламжлав. Тэрээр БНАСАУ ийм арга хэмжээг тун ховор явуулдаг гэж цохон тэмдэглэв. Өмнөд Солонгос Умардын үйл ажиллагааг ажиглаж   байлдааны бэлэн байдлаа нэмэгдүүлэхийн хамт эдгээр сургуулилт нь өдөөн хатгалга гэж яамны төлөөлөгч нэмж хэллээ. Нөгөөтэйгүүр, Ким Мен Сок өмнө нь ХМХ-үүд дээр гарсан БНАСАУ лхагва гаригт тус улсын зүүн болон баруун хэсгүүдэд агаарын болон тэнгисийн орон зайгаа хаасан тухай мэдээллүүдийг нотлосонгүй.

Үүний өмнө Умард Солонгос улс Өмнөд Солонгостой 1950-1953 онуудад байгуулсан энхийн гэрээг цуцлах тухай заналхийллээ илэрхийлсэн. Умард Солонгосын улсын мэдээллийн КCNA агентлагийн уламжилсан мэдээнд БНАСАУ нь хэрвээ Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин Солонгосын хойгт цэргийн сургуулилтаа нэн даруй зогсоохгүй юм бол БНАСАУ энэхүү алхмыг хийх болно гэжээ. Пхеньян уламжлал ёсоор Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан сургуулилтыг тус улсад заналхийлж байна гэж үзэж байна.