НҮБ-ын АЗ өнөөдөр умард солонгосын саяхны цөмийн туршилтуудын хариуд тус улсын дипломатуудыг хүртэл хөндөх  шинэ хориг арга хэмжээг сайшаах төлөвтэй байна.

Тогтоолын төслийг АНУ болон Хятад улс энэ долоо хоногт өргөн барьсан. Уг төслөөр НҮБ-ын гишүүн орнуудыг банкнуудын санхүүгийн төрөл бүрийн ажиллагааг гаргахгуй байхыг үүрэг болгож байна. Түүнчлэн БНАСАУ руу их хэмжээний бэлэн мөнгө тээвэрлэхийг хориглохоор тогтоолын төсөлд дурьджээ.

Санхүүгийн холимог компаниудыг байгуулахыг болон цаашид үй олноор нь устгах зэвсгийг бий болгоход ашиглаж болзошгүйн үүднээс умард солонгосын банкнуудын төлөөлөгчдийн газрыг нээхийг тус тус хоригложээ. “БНАСАУ-ын дипломат ажилтануудад тус улсын цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдэд нөлөө үзүүлэх боломжуудыг хаах үүднээс дээд зэргийн сонор сэрэмжтэй хандахыг” НҮБ-ын АЗ бүх улс орнуудыг уриалав.

БНАСАУ 2-р сарын 12 нд цөмийн гурав дахь туршилтаа явуулсан. Үүгээрээ тус улс НҮБ-ын АЗ-ийн өмнөх хоёр удаагийн БНАСАУ-д цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдийг хөгжүүлэхийг хориглосон баримт бичгүүдийг зөрчсөн юм. Ингэхдээ Умард Солонгос нь АНУ-ын талын заналхийллээс хамгаалж буй мэтээр тайлбарлаж байдаг бөгөөд цаашид цөмийн болон пуужингийн чадавхаа улам нэмэгдүүлнэ гэж амлаж байна.