Өнөөдөр Япон улсад робот экзоараг ясны албан ёсны клиник туршилтуудыг эхлүүлээд байна. Энэ нь хөгшин настай хөл муутай хүмүүст болон янз бүрийн өвчний улмаас бие даан явж чадахаа больсон хүмүүст явахад нь зориулгадсан юм. Туршилт Ниигата хотын улсын цэргийн эмнэлэгт явагдаж байгаа бөгөөд үүний дараа өөр бусад 9 эмнэлэгт явуулах юм.

Экзоараг яс нь хүний хөлний хэлбэрийг давтах бөгөөд гадна талаасаа бэхлэгдэдэг.Энэ төхөөрөмжийг Цукубагийн их сургуулийн хэсэг эрдэмтэд бүтээсэн төдийгүй HAL гэж нэр өгчээ. Туршилтанд хөдлөх чадвар нь зөрчигдсөн 30 хүн оролцож байна. Клиник туршилтуудын гол зорилго нь улсын аюулгүй байдал болон чанарын сертификат авахад оршино.Үүний дараа мэргэжилтэнүүд HAL – төхөөрөмжийг улсын эрүүлү мэндийн даатгалын системд хамруулж, хөгшин настай болон өвчтэй хүмүүсийн өргөн хэрэглээнд хүргэхийг зорьж байна.