Орос улсын Холбооны хурлын тэргүүн Валентина Матвиенко хоёр жил дараалан Орос улсын хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр хүлээн зөвшөөрөгджээ.Улс төр, соёл урлаг болон бизнесийн хамгийн нөлөө бүхий Топ-100 эмэгтэй – оросын ХМХ-үүдийн төсөл юм. Оросын парламентын дээд танхимын спикер эмэгтэй их улс төрд 30 жил болж байгаа бөгөөд тус улсын гуравдахь том хүн юм.

“Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа Валентина Матвиенко удахгүй болох гэж байгаа Олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын 8-ны мэндийг бүх эмэгтэйчүүдэд хүргэж, тус улсад өөрийн үйл ажиллагааг ийм өндөр үнэлүүлэхийн тулд ямар чанаруудыг эзэмшсэн байх ёстой талаар ярьсан юм.

Валентина Матвиенко бол Орос улсын парламентын дээд танхимын түүхэн дэхь анхны спикер эмэгтэй юм. Үүний өмнө Санкт-Петербург хотын анхны эмэгтэй захирагч байсан. Түүнээс өмнө тэр дипломат албан хашиж байсан. 90-ээд оны эхэнд Мальта болон Грек улсуудад тус улсыг төлөөлж байсан. Ингэхдээ энэ бүх албан тушаал, цол хэргэм нь түүнийг халамжтай сайн эхнэр, ээж болон эмээ болоход нь огтхон ч саад болоогүй юм.

Валентина Матвиенко дандаа сайхан харагдаж байдаг. Түүнд эмэгтэй хүний уян хатан зан чанар, эр хүний ноён нуруу бий. Орос улсад улс төрийн ийм толгой эргэм амжилтанд хүрэхийн тулд ямар чанартай байх ёстой гэж та үзэж байна вэ? гэсэн асуултанд Валентина Матвиенко хариулахдаа, хамгийн гол нь ажлынхаа үр дүнг харах нь чухал гэж байна.

«Миний бодоход энэхүү үнэлэлт нь миний ажлыг үнэлэээд зогсохгүй, Холбооны зөвлөлийн ажлын үр ашгийг үнэлсэн гэж үзэж байна. Мэдээж хэрэг, надад их тааламжтай байна, гэхдээ нэр хүндээ өндөрт өргөж явна гэдэг бол амаргүй, үүнийгээ ч би нуухгүй. Энд бол нэг их нуугаад байх юм юу байхав дээ, энд бол хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, нэр хүнд л шаардагдана. Энэ бол өөртөйгөө уйгагүй ажиллах, хариуцлага, аливаа юманд сэтгэлээсээ хандахын хэлнэ.

Хэрвээ чи өөртөө сонголт хийж байгаа бол түүндээ нийцэх хэрэгтэй, тэгээд үр дүнг харахын тулд бололцоотой бүхнээ хийх хэрэгтэй. Би дандаа ажлын үр дүнг харах гэж ажилладаг. Манай нийгэмд ярьдагаар, би насан туршдаа эрэгтэйчүүдийн хамт олонд ажиллаж ирсэн. Ингэхдээ би сул талтай эмэгтэй хүн байх боломжуудыг өөртөө өгдөг. Энэ нь маш чухал гэж би боддог юм» гэж Матвиенко хэллээ.

Орос улсад улс төрийн болон сонгуулийн системийн шинэчлэлийн үйл явдал идэвхтэй явагдаж байна.Үүнтэй холбогдуулан Валентина Матвиенко “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа сүүлийн жилүүдэд нийгмийн ардчилалд чиглэгдсэн нилээд чухал хэд хэдэн хуулиудыг баталсан гэж тэмдэглээд

«Энэ нь захирагчдын сонгууль, улс-төрийн системийн либералчлалтай холбоотой – улс төрийн намуудыг бүртгэл нь үндэсэндээ мэдэгдэлийн шинж чанартай болсон. Харин сонгуулийн холимог систем болон Төрийн думд орох босгыг бууруулсан нь парламентад орж, түүний ажилд оролцох улс төрийн намуудыг илүү олшруулах боломж олгож байна.

Түүнчлэн, тус улсад авилгатай тэмцэх бодит ширүүн тэмцэл явагдаж байна. Тэгээд ч оросын улс төрийн удирдлага үүн дээр хатуу зоригтой зогсож байна. Эдгээр баримтууд нь ямар нэгэн нийтлэг шүүмжлэл огт биш. Энэ бол тус улсын удирдлагын Орос улсад ардчилсан шинэчлэлүүдийг үргэлжлүүлэх эрмэлзэл гэсэн юм» гэв.

2012 оны Орос улсын хамгийн нэр хүндтэй Топ-100 эмэгтэйчүүдийн тэргүүлэх байруудыг улс төрч эмэгтэйчүүд юм уу, аль эсвэл эрх барих бүтцүүдийн - яам, засаг захиргаануудын болон Думын аль нэг хороодын тэргүүнүүд эзэлсэн юм. Эхний гурван байранд Оросын засгийн газрын тэргүүний шадар сайд Ольга Голодец болон ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн Наталья Тимакова нар орсон юм.