Оросын алдарт Ан-2 онгоц шинэчлэгдсэнийхээ дараа анхныхаа нислэгүүдийг хийлээ. Зөвлөлтийн үед онгоц нь хөдөө аж ахуйд идэвхитэй ашиглагдаж байсан бөгөөд уг онгоцыг “эрдэнэ шишний” онгоц гэж нэрлэх болсон. Өнөөдөр Сибирийн нисэхийн эрдэм-шинжилгээний хүрээлэнгийн инженерүүд зөвлөлтийн хоцрогдсон хөдөлгүүрийн оронд америкийн шинэ хөдөлгүүр тавьжээ. Онгоцны дотоод салоныг бас өөрчилжээ. Одоо уг онгоцоор зорчигчдыг тээвэрлэхэд илүү тохитой болсон.

Энэ онгоцыг нисэх хүчинд Калашниковын автомат гэж нэрлэдэг. Онгоц нь яг л автоматын адил төгс, түгээмэл, онцгой үйлчилгээ шаардадгүй,  бөх бат юм. Ан-2 нь Гиннесийн дээд амжилтын номонд дэлхийд 60 жил ашиглагдаж байгаа цорын ганц онгоцны хувиар орсон юм. Энэхүү онгоц нь ЗСБНХУ- д орон нутагт хүнс, шуудан хүргэх, тариалангийн талбайд хор цацах болон эрлийн ажлыг явуулахад хосгүй үүрэгтэй байсан. Одоо болтол Ан-2 дэлхийд ижилгүй онгоц гэж Сибирийн эрдэм-шинжилгээний хүрээлэнгийн захирал Владимир Барсук “Оросын дуу хоолой” радиод ярьсан юм.

«Онгоцны давуу тал нь хамгийн богино зайнд хөөрч, бууж чаддагт байгаа юм. Ан-2 нь Ми-8 нисдэг тэрэгтэй адил тийм талбай дээр бууна. Гадаадын нэг ч онгоц ийм талбай дээр бууж чаддахгүй. Онгоцын нисэх буух талбай нь 50-80 метр юм. Гадададын ийм ангиллын онгоцуудын хамгийн бага зай гэхэд л 400-500 метр байдаг. Ан-2 нь бэлтгээгүй талбай дээр буух техникийн боломжуудаараа илүү өндөр байдаг.

Орос улсад 2000 орчим Ан -2 ашиглагдаж байна. Ийм ангиллын ижил төрлийн техникийг шинээр худалдаж авч байснаас, хуучиндаа шинэ амьдрал бэлэглэсэн нь хавьгүй дээр юм. 1965 онд үйлдвэрлэгдсэн Сessna бипланыг худалдаж авах оролдлого байсан. Нөгөө л нэг АН-2 -ын шүү дээ. Гэтэл энэ нь эдийн засгийн ашиггүй төдийгүй, бас ашиглахад нилээд хүндрэлүүдийг бий болгож байна гэж Владимир Барсук тайлбарлаад

«Хуучин ашиглаж байсан Сessna 3,5 сая долл. үнэтэй. Харин очрин үеийн тоноглолтойгоо 4,5 сая долл. Ан-2 онгоцыг шинэчлэж, шинэ мотор тавихад 800 мянган ам. долл. шаардагдах бөгөөд 3-4 дахин хямд тусч байна. Түүнчлэн, Сessna нь манай жижигхэн талбай дээр бууж чадахгүй. Энэ онгоц нь сибирийн хүйтэнд тэсвэргүй тул, онгоцыг тусгай дулаан байранд байрлуулах ёстой юм» гэлээ.

Орос улсын хойд нутгуудад Ан-2 шинэчлэгдэхийг тэсч ядан хүлээсээр байна. Хөдөө орон нутагт онгоцны боломжийн буудал үгүй, галт тэрэг явдаггүй тул энэ онгоц бол аврал л гэсэн үг. Онгоцны зохион бүтээгчид бипланы шинэ хувилбарыг бүтээхдээ эхлээд оросын зах зээл рүү чиглэлтэй байсан.

Гэтэл гадаад орнуудаас, тухайлбал, Казахстан, Тажикистан, АНУ, Бразил улсуудаас багагүй захиалга ирээд байна. Ялангуяа, Хятад улс их сонирхож байна. Тэнд орос улсын ахмад онгоцны ижилийг лицензээр Y-5 /Юнь-5/ нэртэй үйлдвэрээс гаргаж байна. Гэхдээ хятадын тал шинэчилсэн “Ан"-уудыг  бүтээхээр зорин ажиллаж байна гэж Владимир Барсук тэмдэглээд

«Хятадууд манай дээр ирсэн. Бид тэдэнтэй хамт нисч, тэдэнд бүх юмыг үзүүлсэн. Тэд жилд 100 онгоц буюу нийт 700 онгоцыг шинэчлэх сонирхолтой байгаа тухайгаа захидал ирүүлж мэдэгдсэн» гэв.

Сибирьт Ан-2 онгоцны эрэлт хэрэгцээнээс айхгүй. Хамгийн гол хүндрэл бол ЗСБНХУ-ын үеийн хуучин түншүүдийн хууль ёсны баримт бичгүүдийг зохицуулах явдал юм. Украины Антоновын завод нь өөрийн хууль эрхийн тухай мэдэгдсэн. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн тэр үед “супер Ан “-ыг арилжаанд ашиглах боломж гарах юм. Сибирийн эрдэм шинжилгээний хүрээлэн “жижиг онгоцыг их ирээдүй хүлээж байгаа“ гэдэгт итгэлтэй байна.