Оросын одон орны “Голубка” /“Тагтаахай” /нэртэй шинэ систем сансрын жижиг биетүүдийг таних болно. Уг системийг Архызын /Хойд Кавказ/ одон орон судлалын хүрээлэнд суурилуулаад байна. Эл төхөөрөмж нь челябинскийн солирыг дэлхийтэй тулгарахаас 20 минутын өмнө илрүүлэх магадлалтай гэж мэргэжилтэнүүд батлан хэлж байна.

“Голубка” хосгүй шинж чанартай гэж Одон орон судлах тусгай хүрээлэнгийн одон орон судлал ба физикийн бүлгийн тэргүүн Григорий Бескин тэмдэглээд

«Агаар мандалаар дамжиж хурдан харваж байгаа солирууд, хурдан хиймэл дагуулууд, пуужингуудын жижигхэн хэсгүүдийг бид хялбархан амжилттай илрүүлдэг. Энэ бүгдийг бид хянах бүрэн боломжтой. Бид ирж байгаа мэдээллүүдийг ашиглахдаа тэр дор нь, яг явж байхад нь математикийн боловсруулалт хийдэгтэй холбоотой» гэлээ.

“Голубка” төхөөрөмжийн танадах нэгдсэн системд 7 см диаметртэй 6-аас -9 гэрэл зургийн объективүүд ордог. Тэдгээр нь тус бүрдээ сансарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэг нь нэг биетийг олоход л нөгөө бусад төхөөрөмжүүд шууд түүн рүү чиглэдэг. Объкетууд нь “шуурхай детекторуудаар” хангагдсанаас солимруудыг танадах боломж гарч ирдэг.

Ажиглалтаас гадуур урилгагуй нэг ч зочинд гарах боломж өгөхгүйн тулд ийм төхөөрөмжүүдийн тоог нэмэгдүүлэх ёстой бөгөөд тэдгээрийг дэлхийн бөмбөрцөгийн янз бүрийн цэгүүдэд суурилуулах шаардлагатай байна гэж Орос улсын ШУА-ийн Одон орон судлалын тусгай хүрээлэнгийн захирал Марат Мингалиев тайлбарлаад

«Бид энд тэнгэрийн эрхэсийг бүхэлд нь харж чадахгүй байна. Ажиглагч хэрэгсэлүүдийн өргөн тархац хэрэгтэй байна, энэ нь зөвхөн солиртой ч юм уу, аль эвсэл солирын заналхийлэлтэй холбоотой төдийгүй юм. Чухамдаа бол уртаргийн хуваарилалт байх ёстой юм. Уртаргийн гэхээр юу гэсэн үг вэ гэж үү? Одоо үд болж байна гэж бодъе. Гэтэл үүнийг тусгай багаж / оптик/ харж чадахгуй. Харин шөнө болж байгаа газрыг бол харж болно» гэв.

Орон нутгийн мэргэжилтэнүүд сансрын хүчтэй дэлбэрэлтүүд дагалдах гэрлийн гялс хийхийг тогтоох системийг арван жил бүтээсэн гэж эрдэмтэд өгүүлж байна. Үүнд “Голубкагийн ”гол санаа оршиж байгаа юм. Дурангууд солирууд, сүүлт одууд болон сансрын хог хаягдал  илрүүлдэг нь туршилтын явцад харагдсан. Тэгвэл энэхүү “дагалдах үр ашиг” нь тун цагаа олсон гэлтэй. Ийм технологи нь дэлхийн хүн амыг сансрын “урилгагүй зочдын ” айлчлалаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Кавказын ууланд орших одон орон судлах хүрээлэн нь “Голубка” төхөөрөмжүүдийг нэвтрүүлэхээс өмнө боломжтой байсан юм. Чухамдаа энд одон орон судлах ажиглалтуудыг бүхий л цахилгаан соронзонгийн гэрэлтүүлгийн цар хүрээнд явуулдаг. Тэнгэрийг дэлхийн томоохон телескопын тусламжтайгаар ажиглаж байна. Оптикийн хэргсэлүүдийн шинэ ангиллын үүсгэн байгуулагчаар 6 метрийн тольны диаметртэй, Орос улсад хамгийн томд орох БТА телескоп боллоо.

Үүний тусламжтайгаар Дэлхийн алслагдсан сансрын объектуудыг судлаж байна. Харин 600 метрийн диаметртэй антеннтэй радиотелескоп РАТАН -600 бол Нарны аймгийн, оддын, манан болоод алслагдсан галактикуудыг радио гэрэлтүүлгүүдийг барих боломж олгож байна. Энэхүү антенн нь дэлхийн антенны лидерээр зөвшөөрөгдөөд байна. Харин одоо оросын одон орон судлаачдын хэрэглээнд бас нэгэн супер хэрэгсэл гарч ирээд байна.