Венгесуэл улсын ерөнхийлөгч Уго Чавес «ХХ1 зууны социализм» Латин Америкт бүтээн байгуулж амжсангүй. Урьд шөнө тэрээр хорт хавдраар Каракасын цэргийн эмнэлэгт таалал төгсөв. Венесуэл улсад долоон өдрийн гашуудал зарлав. Уго Чавесыг 3-р сарын 8-ны баасан гаригт оршуулах юм.

Венесуэлын Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүн нас нөгчснөөс хойш 30 өдрийн дотор ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр хугацааг зарлах ёстой.

Чавесаас хойшхи Венесуэлийн байдал тодорхой биш байна гэж хэлж үл болно. Тэрээр эрх барьсан 14 жилийн дотор Венесуэлийг ядуу орноос нийгэм нь тогтонги хөгжих улс болгон хувиргав. Чавес нефтийн нөөц баялгын үлэмж хэсгийг орон сууц, сургууль барих, үнийг тогтворжуулах, фермерүүдэд татаас олгох, ядуучуудад туслахад зарцуулав.

Уго Чавес эрх барьж байсан үед Венесуэлд 95-р нэг литр бензин АНУ-ын 2 цент байв. Иймээс эгэл жирийн хүмүүс Чавесыг бүрэн дэмжсэн нь мэдээжийн хэрэг. Энэ нь түүнийг залгамжлах дэд ерөнхийлөгч Николас Мадурод сонгогдох бат бэх үндэс суурь болно.

Ойрын үед Венесуэл улсад улс төрийн донсолгоо гарахгүй гэж оросын Латин америкийн хүрээлэнгийн дэд захирал Борис Мартянов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Чавесын талыг нэлээд олон хүн баримталж байна. Тэд засгийн эрхэнд хэвээр байх бололтой. Эдүгээ улс орны дотоодын хүчний харьцаа Чавесыг дэмжигчдэд тустай байна. Ойрын үед сөрөг хүчин ялахгүй байх. Гэвч сөрөг хүчин хүч нөлөгөө мэдэрч, нэг нэр дэвшэгчээ дэвшүүлж байна. Чавес таалал төгсснөөс хойш чиг бодлого эрс өөрчлөгдөнө гэхэд эртдэнэ. Хэдэн жилийн турш байдал нэлээд тогтонги хэвээр байх болно» гэв.

Сөрөг хүчний нэр дэвшэгч Энрике Каприлес өнгөрсөн оны 10-р сарын 7-нд ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр бараг 44, Чавес 55 орчим хувь санал авсан юм. Эдүгээ Уго Чавесын нэгтгэн нягтруулах хүчин чармайлтгүйгээр талынхан нь үнэхээр ялахын төлөө тэмцэх ёстой.

Чавес Латин Америкийн нөхцөлд ч онцлох дүр төрхтэй зүтгэлтэн байсан юм.Латин Америк бүр дэлхийд энэ талаар түүнтэй тэнцэх хүн үгүй. Чавес олон улсын бодлогын нэг ёсны үзэгдэл болсон юм. Түүнийг хайрлан дэмжиж эсвэл узэн ядаж байсан. Багшийн хүү Чавес шашны зүтгэлтэн болно гэж үзэж байсан билээ.

Гэвч тэрээр десантч, офицер, 1998 онд нефтиэр баялаг улсын ерөнхийлөгч болов.Тэгээд Чавес «ХХ1 зууны боливарын социализм» бүтээн байгуулж эхлэсэн юм. Уго шүлэг бичиж, телевизийн долоо хоног дутмын хөтөлбөрийг хөтлөж байв. Тэрээр 2 дахь Фидель буюу Че Гевар болно гэж үзсэн. Гэвч хосгүй тэргүүн Уго Чавес л болсон гэж «Россия в глобальной политике» сэтгүүлийн эрхлэгч Фёдор Лукьянов тэмдэглэн хэлээд

«Олон янзын улс тар дэлхийд их шаардагдсан учир Чавес нэрд гарсан юм. 90-д онд шинэ либерал зөвшилөөс өөр үзэл үгүй мэт санагдсан. Хуучин социализм бутарсан. Бид шинэ социализмыг санаачлана гэж Чавес хэлжээ. Нийт олон түүнийг сайшаан дэмжиж, шинэ Фидель буюу Че Гевар гэв. Тэрээр Фидельтэй тэнцэж чадаагүй ч капиталист статус-кво буюу тухайн байдалд эгдүүцсэн хүмүүс Чавесын ачаар өөрийн бэлгэ тэмдэгтэй болсон» гэв.

Венесуэлын ерөнхийлөгч Хятад улстай бат бэх хэлхээ холбоо тогтоож, Иран улстай эвсэг харилцаатай байв. Тэрээр Москвад олонтаа зочлов. Чавес Орос улстай онцгой харилцаатай байсан. Одоо Оросын нефть хийн компаниуд Венесуэлд нефть, хий олборлох олон тэрбум долларын гэрээ хэлэлцээртэй байна.

Москвагаас эрчим хүч, хими, нефть олборлох тоног төхөөрөмж Венесуэл улсад нийлүүлж байна. Мөн түүнчлэн манай орон АЦС тус улсад барих юм. Орос улсаас Венесуэлд зэвсэг нийлүүлэх олон тэрбум долларын гэрээ хэлэлцээр бий. Уго Чавес Оросын флот, Цэргийн нисэх хүчинтэй хамтран цэргийн сургууль нэг бус удаа явуулав.

Орос улстай байгуулсан бүх гэрээ хэлэлцээрийг хэвээр хадгална гэж сөрөг хүчний төлөөлөгчид өгүүлжээ.

Гэрэл зураг