Японы цахим тоот техник үйлдвэрлэгч Sharp Corp компанийхоо хувийг 10 тэрбуи иенээр (108 сая доллар) худалдах асуудлаар өмнөд солонгосын Samsung корпорацтой хэлэлцээ хийж байна гэж MarketWatch агентлаг учрыг сайн мэдэх эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Sharp 3-р сард хувьцаа нэмж,Samsung LCD төхөөрөг худалдан авагч болох хувилбарыг авч үзэж байна.

Энэ хэлэлцээр «хүчний балансыг» үйлдвэрлэлд өөрчилж мэднэ гэж тус агентлаг тэмдэглэжээ. Өнгөрсөн онд Sharp бараг 240 сая доллар оруулах асуудлаар америкийн Dell,Intel, Qualcomm компаниудтай хэлэлцээ хийсэн билээ.Түүнчлэн тайваны Hon HaiPrecision Industry компаниос санхүүгийн дэмжлэг авахыг оролдсон юм. Гэвч хөрөнгө олж чадаагүй байна.

Тухайн үед Sharp компани телевиз, том жижиг дисплей, хагас дамжуулагчийн томоохон үйлдвэрлэгчийн нэг байсан. Эдүгээ Sharp японы бусад корпорацын нэгэн адил хямралт нэрвэгдсэн. Үнэ, технологийн өрсөлдөөн ширүүссэн явдал хямрал үүсэхэд нөлөөлөв.