АНУ, Өмнөд Солонгос хоёр хамтын цэргийн сургуулиа үргэлжлүүлвэл Умард Солонгос дайн дууссаны дараа гарын үсэг зурсан гал зогсоох тухай хэлэлцээрийг хүчингүй болгоно гэж өчигдөр KCNA агентлаг мэдээллээ. БНАСАУ-д ногдуулах шинэ хориг үүний шалтгаан болох байх гэж АП агентлаг үзэж байна. 1950-1953 оны солонгосын дайн гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар дууссан боловч өдгөө болтол ёс өдий эцэслээгүй. Цэрэг нь НҮБ-ын хүчний бүрэлдэхүүнд Солонгост байлдан дайтсан АНУ 28 мянга орчим цэргийн албан хаагчаа Солонгосын хойгт байлгаж Умард Солоногостой найрамдах гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсаар байна.