НҮБ-ын АЗ-ийн Умард Солонгосын асуудлаархи тогтоолын төсөл НҮБ-ын гишүүн бүх улсаас vip машиныг оролцуулан тансаг эд зүйл БНАСАУ-д нийлүүлэх хорио агуулж байна гэж өнөөдөр тус байгууллагын дипломат ажилтнууд сэтгүүлчдэд мэдээллээ.

Тогтоолын хүрээнд Умард Солонгосын төлөөлөгчдийн бусад улсад авч явах бэлэн валютад хатуу хяналт, Пхеньяний гадаадын банкны үйл ажиллагаанд хатуу шаардлага тавьж, хоригт хамрагдах БНАСАУ-ын хувь хүмүүс, компаниудын цэсийг өргөжүүлнэ.

Пхеньянд ногдуулах шинэ хориг Умард Солонгосыг өөр ертөнцөөс ганцаардуулахад чиглэгдсэн юм. БНАСАУ-д тансаг эд зүйлийг нийлүүлэхийг хориглосон явдал эрх баригчды нь гай зовлонд нэрвэгдсэн ард түмнийхээ хэрэгцээг хангахад илүү их хэмжээний хөрөнгө гаргахад зоригжуулна гэж НҮБ-ын эх сурвалж тэмдэглэжээ.

Ойрын пүрэв гаригт НҮБ-ын АЗ АНУ-аас бэлтгэсэн БНАСАУ-ын асуудлаархи тогтоолын төслөөр санал хурааж мэднэ гэж үүний өмнө НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ли Баодун мэдэгдсэн билээ. Дэлхийн хамтын нийгэмлэг умард солонгосын саяхны цөмийн туршилтыг буруушааж байгааг НҮБ-аас Пхеньянд мэдүүлэх ёстой гэж тэрээр онцлов. Урьд өмнө үзэгдээгүй хатуу хориг БНАСАУ-д ногдуулна гэж өөрийн зүгээс НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс мэдэгдлээ. Түүнчлэн НҮБ умард солонгосын дипломат ажилтнуудад хориг анх удаа тавьж мэднэ гэж АНУ-ын байнгын төлөөлөгч тэмдэглэжээ.