Өчигдөр Венесуэл улсын ерөнхийлөгч Уго Чавес хорт хавдараа авахуулах  мэс засал хийлгэснийхээ дараа бие нь муудсаны улмаас өөд болсон тухай дэд ерөнхийлөгч Николас Мадуро мэдээлэв. Чавес Венесуэл улсыг 14 жилийн турш тэргүүлсэн юм. Николас Мадуро 2011 оны 6-р сард эмч нар Чавест хорт хавдартай гэсэн онош тавьсаны дараа бараг хоёр жилийн өмнө дэд ерөнхийлөгч болов.

Уго Чавест дөрвөн удаа мэс засал хийж, хими, цацрагийн эмчилгээ хийсэн юм. Тэрээр нас нөгчөхийнхөө өмнөхөн Гаванаас Каракаст эргэж ирэв. Чавес 2012 оны 12-р сард сүүлчийн мэс засал хийлгээд Гаванд эмчлүүлсэн билээ.

ОХУ,Куба болон Латин Америкийн орнуудын удирдагчид, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Уго Чавес таалал төгссөнтэй холбогдуулан Венесулийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэв. Венесуэл, Куба болон бүс нутгийн өөр хэдэн улсад гашуудал зарлажээ.

« Ноцтой цохилт хүлээсэн ч» Венесуэл улсын байдал Уго Чавес өөд болсноос хойш хэвийн байна гэж тус улсын ГХ-ийн сайд Элиас Хауа мэдэгдэв. Венесуэлд ерөнхийлөгчийн сонгууль 30 өдрийн дотор явагдах ёстой. Эдүгээ Николас Мадуро ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байна.

Гэрэл зураг