Атомын энергийг энх тайван зорилгоор ашиглах ираны эрхийг хүлээн зөвшөөрсний дараа шалган байцаах ажиллагааг сэргээхтэй холбоотой МАГАТЭ-гийн шаардлагыг авч үзнэ гэж өнөөдөр Иран улс мэдэгдсэн тухай «Дойче пресс агентур» агентлаг мэдээллээ. МАГАТЭ-гийн шаардлага тэнцвэртэй байх ёстой гэж Тегеранд Ираны ГХЯ-ны төлөөлөгч Рамин Мехманпараст мэдэгдэв.

Шинэ хэлэлцээр байгуулж,тухайлбал Иран улс энхийн зорилготой цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрхийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж тэрээр онцлов. Ираны цөмийн хөтөлбөрийг тойрон үүсгэсэн маргааныг зохицуулахад чиглэгдсэн олон улсын зургаан зуучийн сүүлийн үеийн хүчин чармайлтыг Иран улс нааштай хэмээн үзснийг дипломат ажилтан дурдав. Хэлэлцээ оновчтой үргэлжлэнэ гэдэгт Тегеран найдаж байгааг Ираны ГХЯ-ны төлөөлөгч тэмдэглэв.

МАГАТЭ-гээс шинэ шаардлага тавьсны хариуд Иран улсын ГХЯ-аас ийнхүү мэдэгдсэн юм. Агентлагийн ерөнхий захирал Юкия Амано Иран улсад хандан Парчин дахь цэргийн цогцолборт шинжээчдийг оруулж, шалган байцаах ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөхийг ахин уриалжээ. Өрнөдийн тагнуулын мэдээлснээр цөмийн зэвсгийн бүрэлдүүн хэсгийг энэ барилга байгууламжад туршсан байна. Тегеран ийм зэмлэлийг няцаажээ.