ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Михаил Богданов, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уильям Бернс нар пүрэв гаригт Лондонд уулзаж, Сирийн байдлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Интерфакс агентлаг ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Мөн уулзалт хийхээр зарчмын хувьд тохиролцсоныг төлөөлөгч тэмдэглэжээ. Түүнчлэн НҮБ ба Арабын орнуудын холбооны Сирийн асуудал эрхлэх онц эрхт төлөөлөгч Лахдар Брахимитай уулзаж болзошгүй гэж тэрээр мэдээллээ.