Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод олон улсын эстрадын дуу дуулаачдын “Белый месяц” /”Цагаан сар”/ уралдаан өндөрлөв. Энэхүү дууны тэмцээн хорин жил явагдаж байгаа бөгөөд Орос улсын буддын шашинтнуудын уламжлалт Сар шинийн баяр Цагаан сарын дараа зохиогдодог уламжлалтай юм. “Белый месяц” уралдаанд Орос улсын бүс нутгуудаас гадна Монгол, Хятад, Өмнөд Солонгос улсуудын эстрадын залуу дуулаачид оролцдог. Зохион байгуулагчид орчин үеийн дууны олон талт онцлогийг үндэсний уламжлалтай хослуулан сонсохыг хүсдэг.

Энэ жил “Белый месяц” уралдааны Гран-при шагналыг Өмнөд-Солонгосын залуу дуучин ДК Соул /DK SOUL /  авлаа.Эхний хоёр шагналыг ОХ-ын дуучин Мария Балданова болон Монгол улсын залуу дуучин Амина нар хүртжээ. Тус уралдааны зохион байгуулагч, шүүгчдийн бүрэлдэхүүний гишүүн, БНУ-ын ардын урлагийн бүтээлийн төвийн ерөнхийлөгч Надежда Долсоронова хэлэхдээ

«Уралдааны ялагч Өмнөд Солонгосын залуу мэргэжлийн хөгжимчин бөгөөд өөрийн этсрадын хамтлагтай. Тэр уралдаанд өөрийн зохиосон дуу, найруулгаараа олон үзэгчидийг бишрүүлсэн. Тэгээд өөрөө төгөлдөр хуур болон гитар дээр тоглосон. Түүний гайхамшигтай дуу хоолойны талаар бол ярих ч юмгүй. Ингэхдээ тэрээр эстрадын жанрт бүрэн нийцсэн. Түүний үзүүлсэн номер маш өндөр түвшинд байсан. Түүнчлэн Монголын залуу дуучин Аминагийн дуулсан маш таалагдсан. Тэр хөгжмийг маш нарийн мэдэрдэг нэгэн. Бид наадмынхаа Сүлд дууг бичсэн, тэгтэл тэр ямарч бэлтгэлгүй хирнэ, хоолойгоо маш сайн хуваарилаж чадахаа харуулсан» гэлээ.

Энэ жилийн “Белый месяц” өмнөх жилүүдээс нилээд олон залуу дуучид оролцох мэдэгдэлүүдээ ирүүлсэн. Аудио бичлэгүүдийг эчнээгээр сонссоны дараа уралдааны хоёрдугаар шатанд 27 дуучин шалгарсан. Финалд 17 дуучин үлдсэн. Тус улсын бүс нутгуудын болон гадаадын орнуудын дуучдын дунд уралдаан нилээд нэртэй. “Белый месяц” уралдаанаас төрсөн хамгийн нэртэй дуучин бол Борхүүгийн Амархүү юм. Одоо тэр оросын нэртэй “Премьер министр” хамтлагийн дуучин. Бусад оролцогчдын тухай Надежда Долсоронова ярихдаа:

«Манай буриадын дуучин Зоригто Тогочиев манай анхны уралдааны оролцогч байсан. Одоо тэр Улаан-Үдэд өөрийн эстрадын хамталгтай. Монголд Чингис Раднаев их нэртэй. Түүнд зориулан монголын хөгжмийн зохиолчид дуу бичдэг. Тэд хоёулаа манай уралдааны шүүгчийн бүрэлдэхүүнд ордог» гэв.

”Белый месяц” уралдаан нь оролцогчдынхоо өмнө өргөн боломжуудыг нээдэг бол, зохион байгуулагчид нь бат бэх найрамдалд талархаж байдаг. Наадамд хүчтэй өрсөлдөж байсан оролцогчид маань салж ядан байдаг нь сэтгэл хөдлөгөнө.