Жон Бреннан – Барак Обамагийн хамгийн ойр дотны хүмүүсийн нэг бөгөөд терроризмтэй тэмцэх асуудал хариуцсан түүний зөвлөх ТТГ-ын шинэ захирлын албан тушаалд очно.Түүнийг томилох ажиллгагаа ингэж их удсан нь ер бусын явдал юм. 2-р сарын 7-нд Конгресс дээр Бреннанаас байгууллагын нууц үйл ажиллагааны тухай байцаасан. Бүгд найрамдахчуудын дургүй Батлан хамгаалахын сайд Чак Хейгел хүртэл сенатаар хамаагүй богино хугацаанд батлагдсан.

Жон Бреннан ТТГ-ын захирлын албан тушаалд бүр өмнөх долоо хоногт батлагдаж болох байсан. Гэтэл ардчилагчид Цагаан Ордоноос террористуудыг утсгахад ашиигаладаг нисэгчгүй төхөөрөмжүүдийг ашиглах хууль зүйн үндэслэлийг гаргахыг шаардсан юм. Энэ хөтөлбөр нь бүр хүү Жорж Бушийн үед гарчээ. Гэхдээ чухамдаа Барак Обамагийн үед цар хүрээ, далайцтай болж ирсэн. Бреннаныг “нисэгчгүй цэгийн цохилтуудын” гол уран барилгач гэж үздэг.

2004 онд Пакистан, Йемен, Афганистан, Ливи, Сомал улсуудад 420 гаруй агаарын цохилтуудыг нисэгчгүй төхөөрөмжүүдийг ашиглан хийж байжээ. Янз бүрийн дүгнэлтүүдээс үзэхэд, үүний улмаас террористууд төдийгүй 1200 орчим энгийн иргэд алагдсан аж. Гэхдээ энэ хугацаанд сенатын хорооны нэг ч хүн, нэг ч удаа нисэгчгүй төхөөрөмжийг ашиглах нь хууль ёсны үндэслэлийг шаардаагүй байна. Энэ тухай “Үндсэн хуулиудын эрхийн төвийн” ерөнхийлөгч, америкийн хуульч Майкл Ратнер хэлэхдээ:

«Сенатын тагнуулын хорооны гишүүд та нар Бреннаны хэлэлцүүлгийг эхлэхийн өмнө хаана байсан юм бэ? Энэ хэлэлцүүлэг эхлэхээс хоёр цагийн өмнө  энэ баримт бичигт цагаан ордноос тэдний толгой дээр буусан юм. Баримт бичгүүдийг сенатын хорооны шинжээчдэд ч үзүүлээгүй байгаа юм. Баримт бичгийн хэсгийг хар будгаар будасныг, конгрессын гишүүд учир зүйг нь олж, засаг захиргааны логик холбоог мэдэхийн аргагүй гэж хүлээн зөвшөөрсөн» гэлээ.

ХМХ-үүдийн мэдээлж байгаагаар, нисэгчгүй төхөөрөмжинд араб гаралтай америкийн иргэд ч өртөж байжээ. АНУ-ын Үндсэн хуулиар иргэн хүнийг зөвхөн шүүх л цаазлах эрхтэй гэжээ.

Одоо Обама ямар цэгийг утсгах ёстой вэ гэдгийг хувиараа шийдэх нь олонтоо байдаг гэж Конгрессын гишүүн Том Коул батлан хэлээд

«Миний бодлоор бол Обама өөртөө дэндүү их эрсдэл хүлэж байна. Магадгүй, энэ нь эрхэм чанар байж мэдэх юм. Гэхдээ миний үзэж байгаагаар бол ингэж хандсанаар бид маш их боломжуудыг алдаж байна. Бид хүмүүсийг баривчлан, тэдгээрээс тагнуулын мэдээлэл авах чадвараа алдаж байна. Тагнуулын мэдээ нь хэрэг дээрээ хүмүүсийн зорилгуудыг устгахаас илүү чухал үүрэгтэй» гэв.

Бреннан Барак Обамаг засгийн эрхэнд ирэхэд буюу 2009 оноос терроризмтэй тэмцэх асуудлын зөвлөхөөр ажилласан. Зарим шинжээчид түүнийг ерөнхийлөгчид дэндүү их нөлөөтэй хүн гэж үздэг. Тэр “ терроризмтэй гол тэмцэгчийн ” хувьд  хүчний байгууллагыг гартаа авсан. Бреннаныг Обамагийн даалгаврыг байнга биелүүлдэг гэдэг.

Гэтэл тэдгээр зөвлөмжүүдийг Обамад Бреннан л өгч байсан гэж зарим хүмүүс ярьцгаадаг аж. Бреннанаар удирдуулсан ТТГ нь мэдээлэл цуглуулж, анализ хийх байгууллага биш, “нисэгчгүй төхөөрөмжийн дайн хийдэг ” нууц хэрэгсэл болох вий гэж зарим шинжээчид таамаглаж байна.