Америк-өмнөд солонгосын Тэнгисийн цэргийн хүчний сургууль Хятад улсад хуралдах «хоёр чуулганаас» АНУ-д тааламжгүй хариу өгөхөд хүргэж мэднэ гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ. Хятадын эсрэг үзэл санаагаа гааруулах нь Вашингтонд огт ашиггүй гэж Геополитикийн судлалын академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Константин Сивков үзэж байна. Энэ удаагийн цэргийн сургууль юуны түрүүнд Пхеньянд ахин шахалт үзүүлэхэд чиглэгдсэн гэж цэргийн шинжээч үзэж байна.

«Хоёр чуулган»- БХАТХ-ын чуулган, Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх хятадын хорооны чуулган хуралдах үед АНУ, Өмнөд Солонгосын 200 мянган цэргийн албан хаагчдын Тэнгсийн цэргийн сургууль эхлэх юм. Атомын нисэх онгоц тээгч хөлөг цэргийн сургууль явуулах газарт ойртож, үл харагдах F-22 сөнөөгч, В-52 бөмбөгдөгч онгоцууд оролцоно.

Хятад улсаас Зүүн-хойд Ази дахь ийм цэргийн идэвхжилд хатуу хариу өгч ирсэн юм. Одоо цэргийн сургууль парламент болон Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлөөс БНХАУ-ын дээд удирдлагыг сонгож, олон арван жилийн стратегийг тодорхойлж, энэ оны цэргийн төсвийг батлах үед явагдаж байна.

АНУ бүс нутагт үр нөлөөгөө өргөжүүлж, Хятад улсад шахалт үзүүлэхийг эрмэлзэж байгааг энэ удаагийн цэргийн сургууль харуулсан гэж Александр Ларин хэлээд

«Энэ аюултай алхам хоёр чуулганд оролцогчдыг америкийн эсрэг мэдэгдэл хийхэд тухирч мэднэ. Хамгийн гол нь хятадын батлан хамгаалах зарлагыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй. Тухайн үед америкийн тал ийм тактикыг ЗХУ-ын эсрэг амжилттай хэрэглэж, зэвсэглэлээр хөөцөлдөхөд татан оролцуулсан билээ. Хятадын эсрэг ийм тактик үр дүнд хүрэхгүй.БНХАУ эдийн засгийн асар их нөөцтэй. Тус улс зэвсэгэлээр хөөцөлдөхөд оролцож, түүгээр америкийн талд хохирол учруулж мэднэ» гэв.

2013 онд хятадын үндэсний батлан хамгаалах салбарын зарлага 720 тэрбум 170 сая доллар болно. Энэ нь өнгөрсөн оныхоос 10 хувиар илүү их байна. Хятадын АЧА-ийн байлдааны бэлэн байдал үргэлж дээшилж, арми нарийн түвэгтэй хариуцлагатай зорилтоо амжилттай биелүүлж чадна гэж ерөнхий сайд Вэнь Зябао БХАТХ-ын чуулган дээр тавьсан тайлан илтгэлдээ онцлосон байна.

АНУ Хятадыг хүчтэй болгох гээгүй. Иймээс Тэнгисийн цэргийн хүчний сургуулийг хятадын эсрэг үзэл санааг гааруулах хэрэг хэмээн узэж болохгүй гэж цэргийн шинжээч Константин Сивков үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Хятадтай харилцаагаа  хурцатгах нь АНУ-д ашиггүй. БНХАУ Тэнгэсийн цэргийн флотоо тэртэй тэргүй эрчимтэй хөгжүүлж байна. АНУ-аас нөлөө үзүүлэх бүст цэргийн сүр хүчийг нэмэгдүүлж байна. Хятад улс цэргийн хүчинд тулгуурлан АНУ-ыг тэндээс шахан зайлуулах бодолтой байна. Иймээс АНУ хятадын Тэнгисийн цэргийн хүчний хөгжилд нэмэлт хөрөнгө гаргах боломж хятадын харцагуудад олгох гээгүй» гэлээ.

БНАСАУ-ын цөмийн туршилтаас хойш Сөүлд шинэ удирдлага ажиллаж эхлэсэн үед бүс нутагт явуулж байгаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний сургууль Пхеньянийг тогтоон барих болон өөр зорилготой гэж Константин Сивков хэлээд

«АНУ энэ удаагийн цэргийн сургууль явуулахдаа Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг гааруулж, Өмнөд Солонгост үзүүлэх үр нөлөөгөө бэхжүүлэх бодолтой байна.Хойгийн байдал хурцдсан нөхцөлд Өмнөд Солонгосын удирдлагын «зөөлөн» бодлоготой төлөөлөгчид америкийн цэргийг хойгоос гаргах асуудлыг тавихгүй» гэв.

Ийм нөхцөлд ялимгүй явуулга ч Умард Солонгосын эсрэг цэргийн мөргөлдөөн өдөөж болзошгүй гэж Константин Сивков үзэж байна. Харин Умард Солонгос үүнд зохих хариу өгч мэднэ гэж цэргийн шинжээч онцлов.