Эзэгтэй малдаа хурдхан нь аргагуй тэжээл тавьж өгч байна. Нэг газраас нөгөө газар руу гүйсээр явж харагдана. Энэ үед гэрийн эзэн хэдхэн хоромын зуур морь тэргээ хөллөж байна. Харин хүү мөсөн дээр шайба хөөж явна. Эндээс хүн бүр өөрийн ажлаа л хийж байгаа дүр харагдаж болох юм. Ингэхдээ их л тэвдүү байгаа харагдана. Хэрэг дээрээ эд нар бол хөдөө аж ахуйн спартакиадад оролцогчид бөгөөд үүргээрээ тэд хөдөө тосгонд шаардагдах дадлага туршлагаараа өрсөлдөж, хүч чадлаа үзэж байгаа юм.

Тэмцээнд оролцохоор Орос улсын янз бүрийн өнцөг булангаас гэр бүлээрээ ирцгээжээ. Ийм нэг өвөрмөц гэр бүлийн гурвалсан уралдаан. Том хүн бүр, хүүхэд бүр энд өөрийн дадлагатай, бусадтай өөрийн хүчээ сорьж байна. Ийм төрлийн уралдаан тэмцээнийг хотын иргэдийн дунд явуулбал хүч дутагдах болов уу.Ингэхдээ зарим даалгаврууд нь тосгоныхоны хувьд биелүүлэхэд бэрхшээлтэй байсан шүү.Тэдний олонхийн хувьд морь, чарганууд, тэрэг, тэвш нь өмнөх үеийн ховор зүйл байлаа.

Даалгаврыг биелүүлэх явцад маш анхааралтай байх ёстой. Нэг алдаа гарах л юм бол ялагдана. 20 жил саальчнаар ажилласан асар туршлагатай саальчин таван минут хагасын дотор саалийн төхөөрөмжийг угсарч байна. Ингэхдээ тэр өөрийн ферм дээрээ яг үүнийг илүү хурдан хугацаанд хийдэг. Энд хамгийн гол нь сандарч хэрхэвч болохгүй, эс тэгвээс орооцолдож, хугацаа алдаж мэднэ.

Гэхдээ үнээ бол үнээ, үнээ саах  өөр асуудал юм. Ингээд хүчний тэмцээний шат эхэллээ. Хөдөө аж ахуйд л ийм төрлийн биеийн тамир спортын тоглолтууд нь ер бусын болж өнгөрдөг бололтой. Саальчин бүсгүйчүүд цанааар гулгаж, тракторын жолоочид хүнд ачаа өргөхөөр өрсөлдөж байна. Эрт цагт Оросд хүч тэнхээтнүүд олныг гайхшруулж байсан. Тэд хүнд чулууг өргөж байсан бол өнөөдөр тэд үүнийг туухайгаар сольжээ.Чухамдаа одоо болтол тосгонуудад ачаа, барааг хиллэхдээ туухайг хэрэглэдэг бөгөөд тэдгээрийг аж ахуйн янз бүрийн зорилгоор ашиглаж байдаг юм.

Хотын хүмүүсийн дунд Спартакиад явуулах юмсан гэж тосгоныхон хошигнодог. Ингэхдээ тэмцээнүүд нь гэрээсээ ажил хүртэлх замын өглөөний хэт ачааллын үед хурданы замд болох аж. Эсвэл эмэгтэйчүүдийн хоёр төрлийн уралдаанд:хүүхдээ цэцэрлэгээс нь аваад, нөхрийгөө ирэхээс өмнө оройн хоолоо хийж амжих. Харин тосгонд бол өөрийн онцлогтой юм. Тэмцээнүүд нь жил ирэх тутамд мэргэжлийн спортын уралдаантай төстэй болж байна.

Жишээ нь трактор жолоодлого нь авто уралдааныг  санагдуулах болсон. Түүнчлэн тэдгээр нь хамгийн их уралдаантай зам дээр болж өнгөрдөг. Чиргүүлийг маш нарийн холбож, тойрч яваад, буцаж ирээд ачааг байранд нь буулгана. Энэ даалгаврыг тэр бүр тракторчин биелүүлж чадахааргүй хэцүү шүү. Гэхдээ жилээс жилд тэмцээнд ирж байгаа олон оролцогчдын хувьд тэмцээн нь ч гол биш, харин цагийг хамтдаа таатай өнгөрүүлэхэд оршдог аж. Энэ бол чухал юм шүү, учир нь асар уудам нутгийн хөдөөгийн хүн ам бие биенээсээ алслагдсан тул, үүнээс өөр яаж ч уулзалдахав дээ.