Дэлхийн хамтын нийгэмлэг сансрын аюулаас хамгаалах системийг хамтын хүчэр байгуулах ёстой. Нэг ч улс эл асуудлыг дангаар шийдвэрлэж чадахгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Сергей Иванов «Комсомольская правда» сонинд өгсөн ярилцлагдаа тэмдэглэв. Түүний хэлснээр жижиг гаригийн хөдөлгөөн маш их хурдацтай. Жижиг гариг дэлхийд ойртож байгааг илрүүлэн тогтоосон ч түүнд нөлөөлөх технологи, систем одоогоор үгүй байна. Солир Члябинскад унасан явдал «хатуу сануулга» болсон.Иймээс сансрын аюулаас хамгаалах системийг байгуулах нь зайлшгүй чухал гэж Кремлийн тамгын газрын тэргүүн үзэж байна.Энэ нь олон тэрбум долларын өртөгтэй олон арван жилийн төсөл болох юм.