Саяхан АНУ-аас идэвхжүүлсэн Номхон далай дамнасан түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх чөлөөт худалдааны тухай хэлэлцээрт нэгдсэн орнууд Сингапурт 16 дахь хэлэлцээ хийж байна гэж японы ХМХ уламжлав. Канад, Мексик, АНУ, Вьетнам улсуудыг оролцуулан АНДБН-ийн 11 улсын албаны хүмүүс худалдааны бүх хураамжийг зарчмын хувьд хүчингүй болгох замаар худалдааг либералчлах боломжийг авч үзэж хэлэлцэж байна. Яриа хэлэлцээнд оролцогчид энэ оныг дуустал зөвшөлцөхийг эрмэлзэж байна. Тэд арван өдрийн уулзалтаар хориод түүний дотор гаалийн ба үйлчилгээний асуудлыг хэлэлцэх юм. Эдгээр улс тодорхой төрлийн бүтээгдэхүүний тарифыг хүчингүй болгоход өөр өөрөөр хандаж байгаа учир ширүүн санал шүүмжлэл явагдах бололтой. Японы засгийн газраас Номхон далай дамнасан түншлэлд нэгдэх талаар явуулах үйл ажиллагаа уулзалтад оролцогчдын сонирхолыг татаж байна.