Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 115 хүрчээ. Үүнтэй холбогдуулан 1898 онд төрсөн японы Осака хотын Мисао Окавод гоё баглаа  цэцэг өргөв. Өнгөрсөн долоо хоногт Мисао Окаваг дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйн хувьд Гиннесийн дээд амжилтын номд бүртгэжээ. Тэрээр гурван хүүхэдтэй, хоёр нь 90 гарсан байна. Япон эмэгтэй дөрвөн ач, зургаан жичтэй.Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй ч Японд суудаг. Киото хотын Зироэмон Кимура 1897 оны 4-р сарын 19-нд төржээ.