Хятад улс  Зүүн-Хятадын тэнгисийн арлуудын асуудлаар Япон улстай маргааныг шийдвэрлэхийн төлөө байна, гэхдээ энэ нь дан ганц хятадын талаас шалтгаалахгүй гэж өнөөдөр Бээжинд БНХАУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Жан Жицзюнь мэдэгдэв.Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы завсарлагаар сурвалжлгчтай уулзахдаа, Хятад улс тэнгисийн хүчтэй үрэн болохоор зорьж байна гэж цохон тэмдэглэв. Хятад улс тэнгисийн орон зайтай холбоотой, тэнгисийн худалдаа болон эдийн засгийг хөгжүүлэх болно. Хятад улс өөрийн тэнгисийн ашиг сонирхорлуудыг хамгаалж, олон улсын тэнгисийн хэм хэмжээг биелүүлэх болно гэж Жан Жицзюнь хэллээ.