НҮБ-ын АЗ-ийн дарга, НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин  2-р сарын 12-нд БНАСАУ-д цөмийн туршилт явуулсантай холбогдуулан өнөөдөр албан бус зөвлөлдөх уулзалтыг хуралдуулна. Уулзалтанд Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой умард солонгосын өндөр албан тушаалтанууд болон байгууллагуудын эсрэг авах хориг арга хэмжээг өргөтгөх тогтоолын төслийг хэлэлцэнэ.

БНАСАУ-ын эсрэг цөмийн төхөөрөмж туршихыг хориглосон хоёр ч хориг үйлчилж байхад тус улс цөмийн туршилт явуулсан. Тухайлбал, тэдгээрт БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөртөө ашиглаж болзошгүй зэр зэвсэг болон бараа таваарыг нийлүүлэхийг хоригложээ. Түүнчлэн хоригт эл арга хэмжээнд хамааралтай албан тушаалтанууд болон байгууллагуудын дансыг хаах төлөвтэй байна.