Японы ерөнхий сайд Синдзо Абэ өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, Москвад хийх айлчлалынхаа үеэр Орос улстай харилцах харилцаандаа шинэ түлхэц өгөхөөр төлөвлөж байна. Тэрээр парламентын өмнө үг хэлэхдээ, АНД-н бүс нутгийн өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд Токиогийн Орос улстай харилцах харилцаа нь онцгой ач холбогдолтой юм гэжээ. Харин эдгээр шинэлэг харилцааг сайжируулах нь Япон улсын язгуур эрх ашигт нийцэх ёстой гэжээ.

Ингэхдээ Абэ нь нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэхэд болон орнуудын хооронд энхийн гэрээ байгуулахын тулд Курилын цуваа дөрвөн арлын эзэмшилийн тухай яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодолтой байгаа аж.