Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын биеийн байдал муудлаа. Энэ тухай даваа гаригийн үдэш тус улсын харилцаа холбоо, мэдээллийн сайд Эрнесто Вильегас телевизийн нэвтрүүлгээр мэдэгдэв. Боливарын хувьсгалын удирдагчийг эмчлэгч эмч нар түүнд “шинэ хүнд халдвар “ болон “амьсгалын замын эрхтэй системийн хүндэрлтэй” гэж оношилжээ. Сайдын уншиж танилцуулсан ээлжит мэдээлэлд Чавес “химийн хүнд эмчилгээ” хийлгэж байгаа тухай өгүүлжээ. Хоёр долоо хоногийн өмнө түүнийг Кубаас эх оронд нь авчирсан юм. Сүүлийн жил хагасын хугацаанд түүнд хорт хавдарын дөрөв дэхь мэс заслыг өнгөрсөн 12-р сард хийсэн. Ерөнхийлөгч нийслэл хотын цэргийн эмнэлэгт эмчлүүлж байна. Чавес нь мэс засал хийлгэснээсээ хойш телевизийн нэвтрүүлгээр нэг ч удаа гараагүй юм. Эрх баригчид Гаваны нэгэн эмнэлгийн өрөөнд тэр хоёр охидынхоо хамт авахуулсан гэрэл зургийг л тараасан юм.