Хятадын арми өөрийн түүхэн үүргээ биелүүлэхийн тулд байлдааны бэлэн байдлаа байнга нэмэгдүүлж байна. Энэ тухай өнөөдөр Бээжинд нээгдсэн Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулган дээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Хятадын армийн байлдааны бэлэн байдал байнга нэмэгдэж байна . Армийн түүхэн үүргээ гүйцэтгэх дайчин чадвар нилээд нэмэгдсэн гэж ерөнхий сайд онцлов.Таван жилийн хугацаанд хятадын армид өвөрмөц шинэчлэл явуулж байгаагийн үр дүнд “батлан хамгаалахын болон армийн барилга байгууллалтын салбар” өндөр амжилтанд хүрлээ гэж тэр цохон тэмдэглэжээ.БНХАУ-ын Сангийн яам хятадын хууль тогтоох гол байгууллага болох Бүх хятадын ардын хурлын төлөөлөгчдийн их хуралд илтгэл оруулжээ. Уг баримт бичигт дурьдснаар, хятадын цэргийн төсөв 2013 онд 10,7 %-иар  нэмэгдсэн бөгөөд 114,3 тэрбум &-г хүрэх юм байна.