2013 онд Хятад улс ДНБ-нийхээ өсөлтийг 7,5 хувьийн түвшинд барихаар төлөвлөж байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао өнөөдөр Бээжинд нээгдсэн Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулган дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Тэрээр хэлсэн үгэндээ засгийн газар “эдийн засгийн зохистой өсөлтөө” барьж, шинэ ажлын байр бий болгох болон хүн амын амьдралын түвшинг нэмэгдүүлэхэд бүхий л бололцоогоо дайчлахаар төлөвлөж байна гэлээ.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эдийн засгийн шинэчлэлийн бүтэц болон эдийн засгийн чанартай өсөлтийг нэмэгдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж ажиллана гэв. Нөгөөтэйгүүр, дэлхийн санхүүгийн хямралыг үл харгалзан сүүлийн таван жилд Хятад улсын эдийн засаг өсч нилээд амжилтанд хүрсэн гэж Вэнь Зябао тэмдэглэв. Өнгөрсөн таван жилд тус улсын ДНБ 26,6 их наяд /триллн./юаниас /4,22 триллн. долл./ 51,9 их наяд юаньд /8,23 триллн.долл./хүрээд байна. Энэ үзүүлэлтээр Хятад улс нь өнгөрсөн таван жилд дэлхийн хоёр дахь гүрэн болоод байна гэж ерөнхий сайдын засгийн газрын тухай илтгэлд дурдьджээ.

Эдийн засгийн хөгжлийн амжилтуудад Вэнь Зябао хүн амын хөдөлмөр эрхлэлт өсч, хотын болоод хөдөөгийн хүн амын бодит ашиг орлого нэмэдэгдсэн хийгээд хэрэглээний үнийн өсөлтийг хамрууллаа. БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ, тус улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх асуудлууд багагүй байгаа гэлээ. Тэдгээрийн дунд “хөгжлийн тэгш бус хандлага санал зөрөлдөөн”, аж үйлдвэрийн өөрийн өртөгийн өсөлт болон санхүүгийн салбарын “гүн гүнзгий аюул заналуудыг ” хамрууллаа.

Вэнь Зябао хэлсэн үгэндээ, нийгэмд сөргөлдөөн өссөн тухай цохон тэмдэглэв. Тэрээр цааш нь хэлэхдээ, засгийн газрын өөрчлөн байгуулалтын ажил шаардлагад хүрэхгүй, “зарим салбаруудад авилгатай холбоотой олон асуудал гарч байна “. Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурал бол БНХАУ-ын хууль тогтоох гол байгууллага. Чуулганаар тус улсын шинэ удирдлагыг батлана. Энэ удаагийн чуулаганар БНХАУ-ын Даргын албан тушаалд БНХАУ-ын Дэд дарга Си Зиньпинь томилогдож, засгийн газрыг одоогийн Дэд ерөнхий сайд Ли Кэцян нар тэргүүлэх төлөвтэй байна.