Өөрийн улс төрийн системд шинэчлэлт хийхийн тулд Хятад улс гадаадын загваруудыг хуулбарлахгүй. Бээжинд 3-р сарын 5-нд нээгдэх 12 дахь удаагийн Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын 1-р чуулганы албан ёсны төлөөлөгч Фу Ин ингэж мэдэгдсэн байна. Гадаадын загваруудыг хуулбалалгүйгээр Хятад улс бие даан улс төрийн өөрчлөлт хийж чадахгүй гэсэн мэдэгдлүүд нь шудрага бус зүйл гэж Фу Ин мэдэгдсэн байна. “Хятад үндэстний агуу сэргэн мандалтад” тохирсон “өөрийн зөв замаа” Хятад улс аль хэдийнээ олсон гэж тэр хэлсэн байна. Улс төрийн системийн шинэчлэлийг цаашид хийх зайлшгүй шаардлагатай гэсэн яриа Хятадад хамгийн дээд түвшинд ч сүүлийн үед яригдах болоод байна. Хятадад улс төрийн бүтэцийг шинэчлэлгүйгээр эдийн засгийн бүтэцийн шинэчлэлийг төгсгөх боломжгүй юм гэж өнгөрсөн оны 3-р сард болсон Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын ээлжит чуулган өндөрлөсний дараа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябаогийн хэлсэн үг цууриа хадаасан билээ.