Орос улсад хувийн шорон байгуулж магадгүй гэж Шийдвэр гүйцэтгэх холбооны албаны захирал Геннадий Корниенко саяхан мэдэгдсэн байна. ОУ-д хувийн шоронгуудын систем байгуулах тухай мэтгэлцээн сүүлийн 15 жил үргэлжилж байгаа юм. Харин дөнгөж саяхан Шийдвэр гүйцэтгэх холбооны албаны захирал Геннадий Корниенко “хувийн шорон байгуулах төлөвлөгөөнд ахиц дэвшил гарлаа гэсэн” шуугиан тарьсан мэдэгдэл хийлээ. Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хоригдлуудын хоригдож байгаа газрыг одоо тааламжтай гэж хэлэх аргагүй юм. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхөд нийгмийн дунд бат бэх үндэстэйгээр шингэсэн “шорон бол сувилалын газар биш тэнд бүх юм муу муухай байх ёстой гэсэн” хуучинсаг үзэл саад тотгор болж байгаа гэж шинжээчид үзэж байгаа юм. Ийм учраас л ямар нэгэн байдлаар сул тавих, тэр тусмаа засан хүмүүжүүлэх хувийн байгууллагуудын тухай асуудлыг урьд нь үл ойлгодог байсан юм.

Тэгэхдээ хувийн засан хүмүүжүүлэх газар ямар байдлаар зохион байгуулагдахыг одоохондоо зөвхөн таамаглах л хэрэг болж байна. Одоогоос хоёр жилийн өмнө Холбооны хурлын дэд дарга Александр Трошин, баян хөрөнгө оруулагчидад хувийн шорон байгуулах эрх олгож, тэд өөрсдөө хамгаалагчид болон ажиллах хүмүүсээ сонгож болох юм гэсэн санал гаргаж байсан юм. Харин шоронгийн эзэн хоригдол бүрт шаарлагатай хөрөнгийг улсаас авах юм. Хоригдлын нийгэм, ахуйн хэвийн нөхцлийг хувийн шоронгууд бүрдүүлж чадвал энэ нь хоригдол хүн эрх чөлөөтэй амьдралд хурдан дасан зохицоход тус болно гэж шинжээчид үзэж байна.

Ингэснээр хоригдол хүнийг дахин шоронд орох эрсдлийг багасгах юм. Хувийн шорон байгуулснаар шорон дахь ажилгүйдлийн асуудлыг шийдэх ёстой юм.Ямарч мэргэжилгүй хоригдлуудын хөдөлмөр шоронгийн эзэдэд асар их ашиг өгдөгийг гадаадын шоронгуудын туршлага бэлээхэн харуулж байна. Бизнесменүүд хамгийн ашигтай гэрээг сонгон авч элдвийн зарлагуудыг хэмнэдэг байна. Үүний дүнд хоригдлуудыг хорих нь татвар төлөгчидөд хямд тусдаг байна. Хувийн шоронгуудын эдийн засгийн ашигтай талыг 25 жилийн өмнө бий болж одоо хүртэл цэцэглэн хөгжиж байгаа АНУ-ын хувийн шоронгийн түүх харуулж байна.

Шоронгийн компаниудын хувьцаа нь Нью-Йоркын бирж дээр хүртэл худалдаалагдаж байна. Гэлээ гэхдээ энэ төсөлд сайн талаас гадна саар тал бас байгаа юм. “Олон улсын шоронгийн шинэчлэл” олон улсын байгууллагын Орос, Украин, Беларусс улсуудыг хамарсан бүс нутгийн захирал Виктория Сергеева аль тал нь илүү байх нь одоохондоо ойлгомжгүй байна гэж ярьж байна: «Судалгаанаас харахад хувийн шорон ихсэх нь улс оронд шоронгийн хүн амыг ихэсгэх байдлыг өөгшүүлдэг юм. Юунаас болоод тэр вэ? Бүх зүйл маш энгийн байдаг юм. Аль нэг хувийн шоронд байх ёстой хоригдлын тоогоор гэрээ байгуулдаг. Жишээ нь, тус шоронд 1000 хүн байх ёстой гэж үзвэл улс ийм тооны хоригдолд шаардлагатай хөрөнгийг гаргаж өгдөг. Гэтэл тэр жил нь ч юмуу?, дараагийн жил нь хоригдлын тоо үүнээс цөөрлөө гэж үзье, үүнээс болж маш том хэрүүл маргаан үүсдэг. Яагаад гэвэл улс хөрөнгөө хувийн компаниудад шилжүүлсэн байдаг, энэ мөнгийн буцааж авна гэж хэзээч байхгүй» гэж тэр ярилаа.

Гадаадын орнуудын пратикаас харахад хувийн шорон зохион байгуулах нь бас өөрийн гэсэн далд хүндрэлтэй юм. Жишээ нь, хувийн компаниудын сонгож авах мэргэжлийн бус хамгаалах албаны хүмүүсийн тухай шинжээчидэд эргэлзээ төрж байна. Үүний үр дүнд зэвсэг, тусгай зориулалтын хэрэгсэл болон хоригдлуудыг захирах хэмжээлэшгүй эрхийг сэтгэхүйн өвчтэй хүмүүс бүр эрүүгийн гэмт хэрэгтнүүд олж авбал яах вэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байгаа юм. Мэдээж хэрэг асуудлууд байгаа, гэхдээ тэднийг шийдвэрлэх боломжтой юм. Хувийн шорон байгуулах нь ОУ-д шийтгэлийн системийг хүнлэг энэрэнгүй болгох тийш чиглэгдсэн шинэчлэлийн нэг гол хэсэг нь болох ч юм билүү?