Байгал нуурын эрэг дэх Целлюлоз буюу эсэж, цаасны комбинатыг \БНЭЦК\ хаах шийдвэрийг оросын төр засаг гаргалаа. Бүх дэлхийн экологчдын хувьд баяртай энэ мэдээг оросын засгийн газрын дэд ерөнхий сайд Аркадий Дворкович мэдээллээ. “Шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг бусад заводуудад шилжүүлэх замаар Байгал нуурын дэргэдэх Эсэж- цаасны комбинатыг аажмаар хаах шийдвэрийг бид гаргалаа. Энэ бол маш хэцүү үйл явц, гэхдээ үүнийг хэдэн жилийн туршид хэрэгжүүлж болно”гэж тэр мэдэгдлээ.

Дахин давтагдашгүй, хосгүй цэвэр усны санг хамгаалах экологчдын хагас зуун жилийн тулалдаан ялалтаар өндөрлөлөө. Бүр өнгөрсөн зууны 60-аад оны үеэр өөрөөр хэлвэл БНЭЦК-ын төслийг хийж, барихаас эхлээд манай гариг дэлхийн хамгийн том, цэвэр устай нуурын эрэг дээр комбинат барих шаардлагатай юу, үгүй юу гэдэг талаар маргаж эхэлсэн юм. Байгал нуурыг манай гаригийн хамгийн гүн, дэлхийн цэвэр усны нөөцийн тавны нэгий нь агуулж байгаа усан сангийн хувьд 1996 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн санд бүртгэж авсан юм. Байгал нуурын байгалын баялаг болсон цэвэр усыг эсэж-цаас үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нь үнэхээр гутамшигтай зүйл юм. Тус нуурт үйлдвэрийн хортой ус орж байгаа нь бүр ч гутамшигтай зүйл байсан юм.

БНЭЦК-ын эргэн тойрны хөрс, агаар, усанд агуулагдаж байгаа хорт бодисын холимог нь хэвийн хэмжээнээс арав дахин илүү байгааг бие даасан шинжээчид илэрүүлсэн юм. Харин экологийн мониторингийн албан ёсны мэдээ нь нилээд өөдрөг байсан юм. Гэхдээ тэд тус нуурын өмнөд хэсэгт байрласан комбинат Байгал нуурын усны цэвэр байдалд хор уршиг учруулж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. 2000 оны эхээр тус комбинатыг усаа буцааж хэрэглэх битүү системд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Үйлдвэрлэлийг шинэчлэхэд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үүнийг эргэн төлөх ямарч боломжгүй юм. Шүүлтүүрээс эргэн гарсан усаар хийсэн бүтээдхүүний чанар нь эрс муудсан юм.Үүний дүнд БНЭЦК-ыг хаах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр бүгдийг баярлуулсан юм гэж Вернадскийн нэрэмжит экологийн сангийн ерөнхийлөгч Владимир Грачев ярьж байна.

Энэ бол ямарч эргэлзээгүй, аль хэдийнээ бий болох ёстой байсан шийдвэр юм. Мэдээж хэрэг Байгал нуурын цэвэр ус шаардлагатай тийм үйлдвэрлэл ЗХУ-д хэрэгцээтэй байсан юм. Энэ нь батлан хамгаалах цогцолборт амин чухал зүйл байсан юм. Харин одоо байдал өөрчлөгдөж энэ асуудал цаг үеийн бус болсон учраас экологоор дэнчин тавьж олон нийтийг сандаргах шаардлагаггүй юм. Гэхдээ үнэн чанар дээрээ Байгал нуурын комбинат асар их хохирол учруулаагүй юм. БНЭЦК-ын цэвэрлэх систем нь хангалтай сайн систем байсан юм. Харин эргэн тойроны агаарт тарж байсан метилкаптаны үнэр бүхнийг сэтгэлээр унагаж байсан нь үнэн юм. Ямарч тохиолдолд хүрээлэн байгаа орчинд эсрэгээр нөлөөлж байгаа үйлдвэрлэлийг Байгал нуур шиг хосгүй нутагт явуулах ёсгүй байсан юм. Ийм учраас энэ шийдвэр нь экологийн хувьд зөвтгөх учиртай зөв шийдвэр болсон гэж тэр ярилаа.

Энэ комбинатыг шууд “унтраахгүй”, шууд буулгахгүй гэж ОУ-ын Байгал орчны улсын хяналтын газрын тэргүүний орлогч Амирхан Амирханов ярьж байна. Үйлдвэрлэл бүрмөсөн зогссон. БНЭЦК болон түүний ойролцоох нутаг дэвсгэрт хөрсний усыг цэвэрлэдэг бүхэл бүтэн цооногийг цогцолбор байгаа юм. БНЭЦК-ын эргэн тойроны нутаг дэвсгэр дээр хуримтлагдсан хогыг устгах холбооны зорилтот хөтөлбөрийг боловсруулаад байна. Энэ хөтөлбөрийг 2013 онд амьдралд хэрэгжүүлэхэд зориулж улсын төсвөөс 3 тэрбум рубль буюу 100 сая доллар гаргаад байна. Үүнээс гадна тус комбинатын нутаг дэвсгэрийг дахин сэргээх техник эдийн засгийн үндэслэлийг бэлтгээд байна. Энэ нутгийг “Байгал нуурын үүд” эдийн засгийн тусгай бүсэд хамруулах боломжтой юм. Тэнд зочид буудал, амралт сувилалын газар барьж, экологийн хувьд цэвэр бүтээдхүүн үйлдвэрлэх юм. Ингэснээр энэ хязгаарыг жуулчдын хувьд сонирхолтой болгож, нутгийн иргэдийг ажлын байраар хангах юм.