Хятад улс их гүрэн улсын шинэ шинж тэмдэгтэй болж байна. 2020 он гэхэд «Бэйдоу» хиймэл дагуулын навигацийн систем нь олон улсын хэмжээний болно гэж БНХАУ-ын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх хятадын хорооны гишүүн Е Пэйзянь мэдэгджээ. Тэгээд хятадын «Бэйдоу» Оросын ГЛОНАСС, америкийн GPS системтэй үнэн хэрэг дээр өрсөлдөж эхлэнэ.

«Бэйдоу» систем байрлал, навигаци болон цаг нарийн тодорхойлох үйлчилгээ дэлхий даяар үзүүлнэ. Энэ зорилгоор 35 хиймэл дагуулыг бүрэлдэхүүнд нь оруулах юм. Одоо мөн систем 19 сансрын аппараттай хийгээд навигацийн цогц үйлчилгээ азийн олонхи улсад үзүүлж мэднэ. Өнгөрсөн оны сүүлээр хятадын талаас «Бэйдоу» систем ийн навигацийн үйлчилгээг эдгээр улсад санал болгожээ. Хугацаанаас гурван жилийн өмнө санал болгосон гэж биеэ даасан шинжээч Андрей Ионов тэмдэглэн хэлээд: «Энэ нь хятадын сансрын хөтөлберийн хувьд урьд үзэгдээгүй хурдац гэдгийг тэмдэглэмээр байна. Урьдын хурдац аажим байсан. Ямар учраас төлөвлөсөн хугацаанаас тэргүүлж байна вэ? 2020 он гэсэнд хэрхэн хандах вэ? Миний бодоход ажил хугацаанаас өмнө хийгдэж дуусах юм. Хятад хөтөлбөрөө 2020 оноос наана хэрэгжүүлэхэд саад бэрхшээл тулгарахгүй. Энэ нь юуны түрүүнд олон улсын байдлаас хамаарна» гэв.

Эдүгээ дэлхийн бүх хэрэглэгч оросын ГЛОНАСС, америкийн GPS системийн дохиог ашиглаж чадна. Тэдгээр үйлчилгээг бүрэн найдвартай болгож байна. Тэгвэл хятадын дэлхийн навигацийн системээр яах нь вэ? Үүнд өгөх хариуг амархан олж болно гэж Андрей Ионов хэлээд: «Эдүгээ хиймэл дагуулын навигаци нарийн тусгалтай зэвсгийн үр ашгийг хангах чухал хүчин зүйл болсон юм. Өөрөөр хэлвэл хиймэл дагуулын навигацийн системгүй улс нарийн тусгалтай зэвсэгтэй байж болохгүй. Ийм системтэй улсын нарийн тусгалтай зэвсэг найдвартай байх болно. Энэ нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалалттай холбоотой нь эргэлзээгүй» гэв.

Хятад улс өөрий нь гол өрсөлдөгч-АНУ-ын цэрэг-улс төрийн нөлөө Азид өргөжиж байгааг сэтгэл түгшин ажиглаж, хариу алхам хийж байна. Дэлхийн навигацийн системийн хүрээнд гарах ахиц дэвшил аюулгүй байдлы нь бэхжүүлэх бололтой. Ийн системгүйгээр Хятад улс АНУ-тай өрсөлдөж чадахгүй.

Хятад улс өргөн цар хүрээтэй төслөө БХАТХ-ын чуулганы өмнө зарлан мэдээлсэн нь тохиолдлын хэрэг бишээ. Чуулганаар хятадын 5 дахь үеийн улирдагчдын бүрэлдэхүүнийг бүрэлдүүлж дуусах юм. Си Зиньпин болон түүний багийн гишүүд Хятадын олон улсын үүргийг дээшлүүлэх бодолтой байгаагаа мэдүүлэв. Энэ зорилгоор тус улс АНУ, ОХУ-аас одоогоор хоцорсон салбарт ахиц дэвшил гаргах ёстой.

Тухайлбал нисэх онгоц тээгч флотод зориулан Циндаод цэргийн шинэ боомтыг ашиглалтад оруулах тухай БХАТХ-ын чуулганы өмнөхөн бас зарлан мэдээллээ. Эдүгээ Хятад улс ганц нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой. Шинэ удирдлагаас нисэх онгоц тээгч хелег онгоцны булэг байгуулах тов тодорхой зорилго тавьсан байна.

Түүнчлэн сансар эзэмших хүрээнд урагш ахих зорилго тавьжээ. Хатуу түлшээр ажиллах шинэ үеийн зөөгч пуужинг зохион бүтээх салбарт технологийн ахиц дэвшил гаргах тухай саяхан мэдэгдлээ. Эдгээр пуужинг хөөргөх 4 дэх сансрын хелгийн буудлыг Хятадад барьж байна. Хятад ийн олон сансрын хөлгийн буудалтай ганц улс болно. Шинэ сансрын хөлгийн буудлыг улс орны нь экваторт хамгийн ойрхон Хайнань аралд барих юм. Энэ нь сансрын аппаратыг тойрог замд гаргахад шаардагдах түлшний хэмжээг нэлээд багасгах боломж олгоно. Шинэ сансрын хөлгийн буудлаас жилд 12 хөөргөлт хийхээр төлөвлөжээ. Юуны түрүүнд хунд хиймэл дагуул, сансрын станц болон алсын сансрыг судлах аппаратыг тэндээс хөөргөнө.