Оросын оршин суугчид Владимир Путинд урьдын адил итгэсээр байна. Сонгуулиас хойш нэг жил өнгөрсний дараа ерөнхийлөгчийг иргэдийн 65 хувь нь дэмжиж байна. Дэлхийн их гүрэн улсын Оросын статусыг сэргээж, хууль ёсыг бэхжүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлсэн нь төрийн тэргүүн Путины гол амжилт хэмээн «Левада төвөөс» явуулсан санал асуулгад оролцогчид үзэж байна.

Ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны 3-р сарын 4-нд Орос улсад болсон юм. Владимир Путин сонгогчдын 64 хувь орчим санал авч, бүх өрсөлдөгчөөс итгэлтэй тэргүүллээ. Путин ирээдүйн ерөнхийлөгчийн хөтөлбөрийн үндсэн анги зүйлийг сонгуулийн өмнө танилцуулсан билээ. Эдгээр нь эдийн засгийн тал бүрийн хөгжил, хөрөнгө оруулалтын өсөлт, хүмүүсийн санаачилыг урамшуулах явдал, 25 сая ажлын шинэорон тоо зэрэг зүйл билээ.

2012 он авилгалтай тэмцэх нэгэн үе шат болсон. Түшмэдийн дур зоргын ажиллагаа, хээл хахууль улс орны хөгжлийг саатуулж байна гэж Путин 11-р сард мэдэгджээ. Рособоронсервис, Росагролизинг нэгдлүүдэд маш их хэмжээний улсын хөрөнгө шамшигдуулсан гэмт хэргийг мөрдөн байцааж эхлэв. Авилгалтай хийх тэмцэл ёс төдий кампанит ажиллагаа биш гэж Путин тэмдэглэн хэлээд: «Авилгалтай холбоотой асуудлууд эдийн засаг, зах зээлийн хөгжилтэй шууд холбоотой. Үнэн чанартаа хегжиж байгаа зах зээлтэй бүх улсад ийн шившигт үзэгдэл гарсан. Энэ нь асуудлыг анхааралгүй өнгөрөөж болно гэсэн үг огт биш. Авилгалтай хатуу тууштай тэмцэх хэрэгтэй. Арга хэмжээг чангатгах хэрэгтэй. Үүнтэй холбоотой ямар ч хэрэг явдал үйлдэгчдийг гарцаагүй шийтгэвэл зохино» гэв.

Улс төрийн өргөн цар хүрээтэй шинэтгэл явуулж эхлэсэн нь Путины засаг захиргааны нэг чухал алхамын нэг боллоо. Улс төрийн шинэтгэлитйн зорилго төр-олон нийтийн түншлэлийн зарчмыг нэвтрүүлэхэд оршино гэж улс төр судлаач Леонид Поляков тэмдэглэн хэлээд: «Улс төрийн шинэтгэл иргэдийг улс төрийн үйл явцад аль болох өргөн оролцуулах агуулгатай. Энэ зороилгоор нам үндэслэн байгуулах ёс журмын тухай болон засаг дарга нарыг шууд сонгох хуулиудыг батлав. Ерөнхийлөгч парламентын сонгуулийн тухай шинэ хуулийг Улсын думд хэллцүүлэхээр орууллаа. Сонгогдох заагыг 5 хувь хүртэл багасгаж, нэрсийн жагсаалтаар ба биеэ дааж нэр дэвших ёс журмыг нэвтрүүлж байна. Өөрөөр хэлвэл парламентын гишүүдийн тэн хагасыг нэг мантадтай тойргоор сонгоно. Энэ нь бие дааж нэр дэвшсэн хүмүүс болон жижиг намуудад Улсын думд сонгогдох боломж олгох юм. Мөн агуулгаар энэ жил Путины хувьд оросын ардчиллын хэлбэрүүдийг илүү боловсронгүй болгож урагш ахих жил болсон» гэв.

Путин бол улс орныхоо байдлыг хариуцсан хувь хүн, улс төрч гэдгийг энэ жил гэрчлэн харулсан гэж дийлэнх олонхи ажиглагч санал нэгтэй үзэж байна. Путины сонгуулийн өмнөх хөтөлбөрийн зорилгод хүрнэ гэдэгт найдах бүрэн үндэс бий.