Өнөөдөр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен урьдчилан зарлаагүй айлчлалаар Афганистанд хүрэлцэн очсон тухай Умард Атлантын эвслийн хэвлэлийн алба мэдээлэв. Тэрээр ерөнхийлөгч Хамид Карзай ба афганистаны бусад удирдагчтай хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Расмуссен Аюулгүй байдалд туслах олон улсын хүчний командлалын төлөөлөгчид ба цэргүүдтэй уулзах төлөвлөгөтэй байна.