Сирийн сөрөг хүчин улс орныхоо хойд хэсэгт Алеппо мужийн зөвлөлийг байгуулсан тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Сөрөг хүчний төлөөлөгчдийн хэлснээр мужийн оршин суугчид зөвлөлийг сонгох зорилтыг орон нутгийн сөрөг хүчний бараг 240 удирдагчад даалгажээ. Аюулгүй байдлаас болж Алеппо хотод сонгууль явуулж чадсангүй гэж санал хураалтыг зохион байгуулагчид тайлбарлав. Сөрөг сонгуулийн комисс өчигдөр түрк-сирийн хилээс холгүй түркийн Газиантеп хотод санал хураалтыг зохион явуулав. Зөвлелийн 29 гишүүнийг өнөөдөр зарлаж мэдээлнэ. Сонгууль Түркэд явагдсан боловч зевлөл сирийн нутаг дэвсгэрт байрлах тухай санал хураалтыг зохион байгуулагчийн нэг мэдээлжээ. Сүүлийн хагас жилд Алеппо ширүүн байлдааны ажиллагаа явуулах талбар болсон. Сирийн чөлөөт арми гэгч хотын үлэмж хэсгийг хяналтдаа авчээ.